Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Менингит өвчнийг ханиадтай андуурснаас үүдэж хүүхдэд аюул учирч байна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Менингит өвчний халдварын тоо нэмэгдэж байна. Тухайн өвчин ханиадтай төстэй шинж тэмдэгтэй, шууд ялган таних боломжгүй бөгөөд хүүхдийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй аж. Мөн эцэг эхчүүд менингитийг ханиадтай андуурч хүүхдэдээ дур мэдэн эм өгч, эмчилгээ хийснээр улам бүр хүндрүүлэх тохиолдол ч гарсаар байна. Тодруулбал, менингиттэй холбоотой дуудлага мэдээлэл өрх, дүүргийн эмнэлгүүдэд ихээр ирэх болжээ.

Тиймээс цахилгаан менингит өвчний тухай мэдээллийг багцлан хүргэж байна.

Нэг: Цахилгаан менингит гэж ямар өвчин бэ...

Менингит нь тархины эдийг үрэвсүүлж гэмтээдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Маш хурдан хугацаанд хүний амь насыг авч болох аюултай. Ийм учир хэдий цөөн тохиолдол гарсан ч нийгэмд байнга сануулж, сэрэмжлүүлэх нь зөв байдаг аж. Хүүхэд халуурч эхэлснээс хойш хоёр цагийн дотор ч  үхэлд хүрэх нь бий. Эцэг эхчүүд жирийн халуун байна гэж бодон тоолгүй орхисноосоо болж үр хүүхдээ алдах тохиолдол элбэг гардаг. Дөрвөн хүүхэд өвдлөө гэж төсөөлхөд тэдний 2-3 нь нас баралтаар төгсдөг эрсдэлтэй.

Хоёр: Өвчний онцгой шинж тэмдгүүд

Хамгийн эхлээд 39-41 хэм хүртэл маш өндөр халуурна. Ийнхүү өндөр халуурдаг учир яваандаа үе мөч өвдөх шинж илэрдэг. Мөн толгой маш хүчтэй өвддөг. Тархины эд үрэвсэж, идээлж байгаа учир бага насны хүүхдийн зулай хавдаж, овойж гарч ирсэн байдаг. Цаашлаад хоол идэж чадахгүй, байн байн бөөлжиж эхэлнэ. Хурц гэрэлд нүд гялбамтгай болох нь ч бий.

Хамгийн гол ялгах шинж тэмдэг бол тууралт байдаг. Цавь болон хөлний хэсгээс эхэлж туураад дээшлэх явцтай үргэлжилнэ. Зарим тууралт дээр хуруугаар дарахад хэсэг хугацаанд алга болдог бол менингококкын халдварын тууралт цус хурсан мэт, дараад арилдаггүйгээрээ онцлог. Мөн дагзны хөшингийн шинж тэмдэг илэрч болно. Хүзүүний булчин чангарснаас болж урагш тонгойж чадахгүй, үргэлж хойш гэдийсэн байрлалд шилждэг.

Гурав: Халдвар авах эх үүсвэр юу байж болох вэ?

Өвчлөх болон зөвхөн халдварыг нь тээж явах гэсэн хоёр тусдаа ойлголт байдаг. Иймээс дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрсэн буюу өвчилсөн хүмүүсээс шууд халдварыг авч болно. Цаашлаад зөвхөн халдварыг тээж байгаа “эрүүл” хүмүүсээс авах эрсдэл ч бий. Тухайлбаал насанд хүрсэн хүмүүс менингитээр өвдөхгүй боловч хамар, залгиур хэсэгтээ халдварыг тээж явдаг. Ингээд ханиах, найтаах мөн хүүхэддээ амаараа хоол өгөх гэх мэт үйлдлээр халдварыг дамжуулах эрсдэл бий болно.

Дөрөв: Хэрхэн урьдчилан сэргийлэх

Өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр төрлийн урьдчилан сэргийлэлт бий.

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт бол вакцин. Гэхдээ улаан бурхны вакцин шиг хүүхэд бүрт толгой дараалан хийдэггүй. Ойр тойрноос нь, эсвэл аав ээжийнх нь хоолойн арчдасаас менингококкын халдвар илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Хориглох хэдэн заалт мөн бий.

Тухайлбал, хоёроос доош насны хүүхдэд хийхгүй. Мөн өөр халдварын вакцин хийлгээд нэг сар болоогүй байгаа нөхцөлд, эсвэл тухайн өвчний халдварыг аль хэдийнэ авч, халууны шатандаа явж байгаа бол хийхийг хориглодог. Харин өвөрмөц бус урьдчилан сэргийлэлтэд ахуйн шинжтэй үйлдлүүд орно. Лемоны уусмал, тамедины уусмал, жамц давсны уусмал зэргээр өглөө оройд хоолойгоо зайлах хэрэгтэй. Ингэснээр менингококкын халдварыг дарангуйлах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэцүү хэцүү нэртэй өвчнүүд үнэхээр олшрох болжээ ямар гээ ч цаг ирчихсэн юм бэ дээ?

Зочин
Зочин

Ymar aimaar ymbe

Зочин
Зочин

Вакциныг хийлгэмээр юм бна

Холбоотой мэдээ

Back to top button