СПОРТ
Х.Бумбаяр түрүүлж, Ц.Чинзориг үзүүрлэв.

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 10-р сарын ээлжит барилдаанд 416 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр ес даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, сумын заан Ц.Чинзориг үзүүрлэв. Х.Бумбаярын хувьд МБӨ-нд болдог сумын цолтнуудын барилдаанд анх удаа түрүүлсэн бол Ц.Чинзориг заан хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. Их шөвөгт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням, Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Г.Эрдэнэтогтох нар шалгарав.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.