Эдийн засгийн мэдээ

2023 оны төсвийн 12 төслийн 356 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгаагүй байна

Манай улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын тайланг танилцууллаа. Төсвийн төсөлд хийсэн аудитын тайлангаар хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна.

Халамжийн зардлыг өмнөх онуудаас бууруулахгүй төсөвлөж байгаагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна хэмээн үзжээ.

Мөн 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 2023 онд улсын төсвөөс хэрэгжүүлэх нийт 20 төсөл, хөтөлбөрийн 754.5 тэрбум төгрөг төсөвлөхөөс 12 төсөл хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсөлд тусгаагүй юм байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа туршилт хийгээгүй, цахилгаан тээврийг хэрэгслийн цэнэглэлтийн байршлуудыг оновчтой тодорхойлоогүй, газар чөлөөлөх нь тодорхойгүй гэх мэт байдлын улмаас төслийн хэрэгжилтэд эрсдэл үүсэх эрсдэлтэй байгаа ажээ.

Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйн улмаас хөрөнгийн зарцуулалтын дүнд хяналт хийх  боломжгүй учраас нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай гэжээ.

Мөн Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдаж, үр дүн гараагүй нь төсвийн сахилга хариуцлага шат шатандаа алдагдаж буйг харуулсан хэмээн Аудитын газраас тайлагналаа.

Аудитын газраас Засгийн газарт зургаан зөвлөмж хүргүүллээ. Үүнд:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн санхүүгийн хэрэгцээний талаарх мэдээллийг зорилт тус бүрээр нь тооцох
  2. Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын санхүүжүүлэх хэрэгцээг үнэлэх, хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулах
  3. Улсын төсөв боловсруулахда үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхн чиг үүрэг бүхий байгууллагад санал, зөвлөмжийг авч тусгах
  4. Материалын үнийн өсөлтийн санхүүжилтийг олгохдоо үнийн өсөлт тооцсон материалын нэг бүрийн үнэ, гүйцэтгэлийн тоо, хэмжээ зэргийг үндэслэн дахин тооцоолол хийж, олгох
  5. Төсвийн хөрөнгөөр боловсруулсан барилга байгууламжийн зураг төсөл, теехник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх, ил тод, нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх
  6. Өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд зохион байгуулж, биелэлтийг 2022 онд багтааж Үндэсний аудитын газарт ирүүлэх зэргийг зөвлөсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button