Эдийн засгийн мэдээ

Нүүрсний экспорт 114.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сар /аравдугаар сар/-ын 7-13-ны өдрүүдэд 1.04 сая тонн нүүрс гаргажээ. Ингэхдээ 8023 автомашин, 1549 чингэлэг нүүрсийг экспортлосон байна. Дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ оны эхнээс 20.54 сая тн нүүрсийг экспортлосон байна. Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсжээ. Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг зэсийн баяжмал экспортлосон байна. Ингэснээр энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 1.14 сая тн зэсийн баяжмал экспортолсон тооцоотой байгаа ажээ. Дээрх үзүүлэлт нь  өнгөрөгч оны мөн үеэс 6.5 хувийн өсөлттэй гарсан байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлгийг экспортлов. Оны эхнээс нийт 3.56 сая тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурсан үзүүлэлт юм.

Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1, зэсийн баяжмал 94, төмөр 70.4, алт 79.3, газрын тос 43.7, цайр 114.5, хайлуур жонш 38.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button