Эдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай
БНХАУ "Тэг ковид" бодлогоо үргэлжлүүлнэ гэснээс хойш зэсийн үнэ уналаа

БНХАУ-ын Коммунист намын XX их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр тус улс "Тэг ковид" бодлогоо үргэлжлүүлэхээр болсон нь тодорхой болоод байгаа. Тэгвэл, үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээлд зэсийн үнэ унажээ.
Тодруулбал, мягмар гарагийн зэсийн фьючерсийн үнэлгээ Нью-Йоркийн металын биржид 1.8 хувиар унасан байна. Улмаар тонн тутамдаа 7379 ам.долларын үнэ тогтоод байгаа юм.
БНХАУ зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. "Тэг ковид" бодлого нь үргэлжилбэл хил гаалийн хязгаарлалт тогтож, суурь металын импортын хэмжээ нь хэвийн үеийнхээс багасах дүр зурагтай. Манай улс ч олборлосон зэсээ БНХАУ руу экспортолж, улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.