Шүгэл үлээгчийн хууль: Сэтгүүлчдэд эх сурвалжаа нууцлах "эрх чөлөө" олгох уу

Авлига, ашиг сонирхолтой холбоотой үйлдлийн тухай мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах агуулга бүхий Шүгэл үлээгчийн тухай хууль олон нийт, тэр дундаа төрийн албаныхан, улс төрчдийн анхаарлын төвд байна.
Эл хуулийн төслийг баталснаар шүгэл үлээгч нэртэй шантаач хийгчид, матаачид худал мэдээлэл түгээж, бусдын нэр төр, алдар хүндэд халдах юм биш биз. Өшөө авах, өөртөө ашиг олох хэрэгсэл болгох юм биш биз гэх айдас УИХ-ын гишүүдэд байгаа юм. Энэ талаараа ч өчигдрийн чуулганы хуралдаан дээр эл хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэрээ санал бодлоо хэлцгээв.
Эл хуулийн төслийн онцлох нэгэн заалт бол мэдээлэгч буюу шүгэл үлээгч нь баримт материалаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч, хэвлэлийнхэн эх сурвалжаа нууцалж, тухайн баримтыг олон нийтэд түгээснээр олон нийтийн анхааралд орж, Шүгэл үлээгчийн хуулийн ач холбогдол өргөжинө гэж хууль санаачлагчид үзжээ.
Эл хуулийн 9.9-д "Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь шүгэл үлээсэн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй" гэж заажээ.
Гэвч энэ тохиолдолд нэг асуудал байдаг нь хууль хяналтынхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг аливаа нийтлэл нэвтрүүлэг бичихдээ олж авсан баримтаа ямар эх сурвалжаас авсаныг нь асууж, шалгааж, байцаадаг нь энэ хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд оруулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн хэрэгжиж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд эх сурвалжаа хамгаалж, нууцлах заалт байхгүй билээ.
Тиймээс Шүгэл үлээгчийн хуулийг дагуулж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн бөгөөд ХЗДХ-ийн яамнаас энэ хуулийн төслөөр санал авч, хэвлэлийн байгууллагын төлөөлдүүдтэй уулзаж, хэлэлцүүлгүүд хийж эхэлсэн талаар тус яамны ТНБД П.Сайнзориг ярьж байна. Тодруулбал, эл хуулийн төсөлд сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжаа нууцлах гэсэн заалтыг баталгаажуулж өгөх агуулга тусах бололтой. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд ойлголцож, нэгдсэн санал дүгнэлтэд хүрвэл тун удахгүй УИХ-д хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шдээ. Сэтгүүлчидийг ажил үүргээ гүйцэтгээд явж байхад үргэлжийн дарамт дагаад явж л байдаг. Тийм учраас зааг гаргаж өгөх хэрэгтэй
Дэмжиж байна. Учир нь нийгэмийн дуу хоолой байх гэж хичээсэнээрээ үргэлж шүүхэд дуудагдана, эх сурв�##�жааа хаанаас авсан бэ гэж сүрдүүлж дарамлана гээд асууд�##� их байдаг
Маш айдастайгаар ажлаа эрхэлж өөр өөрийгөө л хамга�##�даг даа. Сэтгүүлчийг тайван ажлаа хийх нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх хэрэгтэй я�##�тачгүй учир нь үнэн зөвийг нь гаргаж бу�####�д мэдээлэх нь бидний хийх ёстой ажил шүү дээ
demjij bna harin setguulchid bas es zuitei baih heregtei