ДЭЛХИЙСонин хачин
Баавгайд бариулсан бөхчүүд амьд үлджээ

АНУ-ын Хойд их сургуулийн бөхийн тамирчин Кенделл Камингс, Брэди Лоури нарыг ойд явж байх үед нь зэрлэг баавгай дайрчээ. Тэд баавгайтай нүүр тулж азаар амьд үлдэж чадсан байна.
Тэд биедээ хүнд гэмтэл авсан бөгөөд Кенделл гэх залуу толгой болон бүх биедээ шарх авч хазуулжээ.Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэж хагалгаа хийсэн байна.
Бөх залуусын дасгалжуулагч, багш Жим Зейглер энэ тухай хэлэхдээ “Хамгийн муу бүхэн дуусаж, залуус эдгэрч байна" гэв. Бөхчүүдийн их сургуулиас тэдний нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян өрнүүлээд байгаа аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхчүүд тулдаа амьд үлджээ.