Улс төрийн халуун сэдэв

Тохироо: Т.Аюурсайханы спикер болох мөрөөдлийг сайдаар солино

Т.Аюурсайханы сүүлийн жилүүдийн хамгийн том мөрөөдөл нь спикерийн төв суудал байлаа. Хяслантай нь гэвч тэр эдүгээ УИХ-ын дэд даргын нэр төдий албан тушаалд гацчихаад буй.

Намаа "цэвэр ариун" байлгах түр хороо ахлан улмаар өмнөх парламентын үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах өөрийн бланк дээрээ газрын үсэг зуруулсан хүн бол Т.Аюурсайхан. Бүр чиг М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах талбайн жагсаалыг манлайлсан таван гишүүнд багтаж байв.

Гэвчиг албан тушаалын бялуу хуваалтаар тэр зөвхөн өөрийн сүүдэр Б.Ганхуягт "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийг авч өгөөд л, өөрөө сайдгүй үлдсэн. Сайдын суудлаас илүүтэй эрх мэдэл, их мөнгийг тэр "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан, чимээгүй атгасан билээ.

Нөгөө талд Т.Аюурсайханы амбиц нь ерөөсөө л спикер болох байв. Тэр ч утгаар нь 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа түүнд УИХ-ын дэд даргын албан тушаалыг намын нөхөд нь өгсөн. Саях Засгийн газар бүрдэхэд тэр ус балгасан мэт чимээгүй үлдээд, Г.Занданшатарын эзгүйд хаа нэг суудалд нь тухалж байв.

Хөшигний ард гэвчиг тэр чимээгүй байгаагүй. "Эрдэнэс Тавантолгой"-н сайн, муу мөнгөтэй холбогдож, гараа энэ урсгалд гүн дүрэгсэд МАН-аар дүүрэн учир түүний хүч сулраагүй хэвээр буй. Түүнд сайд өгөх агуулга бүр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн гурван өндөрлөгийн түвшинд яригдсан аж.

Түүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг өгөхөөр болж, эрх баригчид өнөөдөр Удирдах зөвлөлөө зарлажээ. Дарга нар нэгэнт шийдсэн бол хэлгүй хүүхэд шиг гараа өргөж дэмжчихээд гарч ирдэг Удирдах зөвлөлийн тогтсон дэгтэй хурлаар мэдээж тэр дэмжигдэнэ.

Ингэж түүний спикер болох мөрөөдөл сайдаар солигдож, Б.Ганхуягийг тойрсон их мөнгөний урсгал хүчтэй хэвээр үлдэхээр болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:02

Яг яг

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:52
Reply to  Зочин

МАН СҮҮЛИЙН 101 ЖИЛИЙН 97дтөр за ан ард түмнээ захирав.Ард түмэн улам бүр хөгжил дэвшилд биш ядуур�##�д оров. ГАЙХАМШИГ.Сонго , Сонгоод байцгаа.204КМ замын ТАЛЫГ 5 жил тавиад дууссангүй.МОНГОЛыг яг ийм замаар ийм маягаар 97 жил удирдав.АН ын үед ядуур�##� 27% аас доош орж байв.Гэтэл одоо 3хүний 1 нэг нь ядуур�##�д өртлөө.АВИЛГААР 80 аас доош бууж буурч байсан орныг 111д хүргэв. ЭНЭ БАС ГАЙХАМШИГ БАЙВ. Монгол улсын 2 ерөнхийлөгч асангууд МАН ыг тараах тухай сан�##� гаргасан нь МОНГОЛЧУУДАД нэг юм бодогдуулж байгаа гэдэгт найдъя.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:17

ШУДАРГА 5-ААС ҮЛДЭЖ БГАА АЮУРСАЙХАН НЯМБААТАР ХОЁРТ ИТГЭЖ БГАА ШҮҮ. ОЮУНЭРДЭНЭ НЬ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН БОЛОЛТОЙ. НЭГ ГАРТАА НЭГ ӨРӨӨ БАЙР ЗҮҮХ ХЭМЖЭЭНД ИЙМ ХУРДАН ХҮРНЭ ГЭДЭГ ЧИНЬ НО-ТОЙ. ОДОО БАРУУН ГАРЫ НЬ ХАУСААР АРГАМЖААД АМАНД НЬ АЛТ ЗУУЛГАЧИХВАЛ СЭЛЭМ ЭРГҮҮЛЭХ ГАРГҮЙ ҮГ ХЭЛЭХ ХЭЛГҮЙ ЗҮГЭЭР Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙ АМЬД МАНУУХАЙ Л БОЛНО БХ ДАА. АВЛИГАЧДЫН АРГА ЗОРИЛГО НЬ АМЬГҮЙ АЛБАТ БООЛ ГӨЛӨГ БОЛГОХ. ХАРАМСАЛТАЙ

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:18

Хэлсэн үг, хамга�##�ж байсан байр суурийхаа эсрэг үйлдэл хийхгүй нь тодорхой.

Сараа
Сараа
10 сар 21, 2022 08:33

Шударга 5 аасаа хамгийн нэр цэвэр нь. Бусад яаж байгааг ард түмэн бэлхнээ харж байна

Зочин
Зочин
10 сар 21, 2022 08:34

Iim il tod idej uusan khymyysiig medsere baj said bolgoj shagnaad zyv zygeer yldeegeed bdg. Ene tegeed shudarga gos n' ene yum baikhdaa. Ugaasaa l Ayursaikhaniig nyyrchin l geed bdg. Ynen l bsan bna sh dee.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 09:03

юүн сайд вэ хурлын дарга болох нь хамаагүй дээр гэхдээ сайд болход хүний үнэн төрх ил гарч ирдэг юм бн болохч юмуу ш�##�гуурт тэнцвэл ард түмэн мэднэ бх кк

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:20

Бүгдээрээ сайд!!! УБ-д жорлон ховор ! Жорлонгийн сайдтай болъёооо!!!

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:21

Заав�##� сайд болох ёстой юм уу

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:21

Ямар ханаж цаддаггүй шун�##� бдаг,,ямар их сайд болох донтон байдагыг ард иргэд,улнууд нь харж бнаа,,

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:22

Цэцэрлэгийн хүүхдүүд тоглоомоороо тоглоод л ИХ ын гишүүд минь сайд болж тоглоод л мөн ч жарг�##�тай байна даа.

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:22

Алдаагаа хүлээж сур... амжилтаа үнэлүүж сур...шун�##� тача�##�аа хянаж яв...

Зочин
Зочин
10 сар 21, 2022 10:23

Цэцэрлэгийн хүүхдүүд тоглоомоороо тоглоод л

Холбоотой мэдээ

Back to top button