УЛС ТӨР

Т.Аюурсайхан: Б.Пүрэвдорж ноцолдож, микрофон булаацалдсан тул Дэгийн хуулийг хэрэгжүүлсэн

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Б.Пүрэвдорж гишүүний чуулганы хуралд оролцох эрхийг ДОЛОО хоногоор хасах шийдвэр гаргасан талаараа тайлбар хийлээ.

Тэрбээр “УИХ-ын даргын даалгасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаан даргалж байх үед Б.Пүрэвдорж гишүүн ноцолдож, миний микрофон булаацалдаж, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан үйлдэл гаргасан. Та бүхэн бүгд харж байсан. Төсөв хэлэлцэж байсан учраас ажлын хэсэг, үндсэн хуулийн цэцийн төлөөлөл хүртэл оролцож байсан. Энэ бол бусад гишүүдийн үг хэлэх эрхэнд халдаж байгаа. УИХ-ын хууль хэлэлцэж батлах Үндсэн хуулийн 25-р зүйлд заасан онцгой бүрэн эрхэд халдаж байгаа нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуралдаан даргалагч би үүргээ биелүүлсэн. Дэгийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Сануулаад байхад үйлдлээ үргэлжлүүлээд байвал хугацааг нь нэмэгдүүлдэг хуулийг бид өөрсдөө баталсан шүү дээ” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-20 11:45

АНын б�##�иар Элбэгдоржийн тоодгорыг их хурлаас �######�уул

Зочин
Зочин
2020-08-20 13:10

Аюурсайхан чинь М.Энхболдыг УИХ дарга байхад хутгатай хүн дагуулж орж байсан даа. Юун хууль энэ тэр.

Эгэл
Эгэл
2020-08-20 13:22

Хэрэгжүүлэхгүй бол хууль байхын хэрэг юу байна Өөрсдөө хэрэгжүүлж үлгэрлэж сур

Зочин
Зочин
2020-08-20 19:13

УИХ-н гишүүн маань ёс зүйтэй баймаар сан. Хуулийн дагуу арга хэмжээ авахаар ардчил�##�ыг булшиллаа гэх ухааны юм яриад л

Хүрэлсүх
Хүрэлсүх
2020-08-20 19:17

Ждүүчин хур�##� дарг�##�ж, сайд болохыг үзнэ гдг гутамшиг юм даа, Монголчууд минь ээ, ..гэтэл ...ялаа эдлэх ёстой ялтан шүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button