Жон Кеннедийн ач хүү Украинд тулалдаад иржээ

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди агсны ач хүү Конор Кеннеди Олон улсын легионы шугамаар Украинд үүрэг гүйцэтгээд иржээ. Тэрбээр Украины зүүн хойд фронтод тулалдаж байсан аж.
Конор Украинтай холбоотой асуудалд гүнээ санаа зовж байсан тул ЭСЯ-нд очин Олон улсын легионд орох хүсэлт гаргасан гэнэ.
“Надад цэргийн мэдлэг туршлага байхгүй, сайн буудаж чадахгүй. Гэхдээ хурдан сурсан. Мэдээж шийдээд очсон учраас би бусдын л адил тулалдаж байгаад үхэхэд бэлэн байлаа. Тиймээс намайг Зүүн хойд фронт руу илгээсэн юм” хэмээн тэрбээр хэвлэлд өгөсн ярилцлагадаа дурджээ.
Цэргийн хүн байх таалагдсан учир тэрбээр буцаад фрон руу явж ч магадгүй гэнэ.
Конор Кеннеди нь энэ жил 28 настай, алдартай овгоосоо гадна дуучин Тейлор Свифттэй үерхэж байсан гэдгээрээ олон нийтэд танигджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдний удмынхан буудуулж алуулах төөрөг заяатай ажээ.
Bullshit
зоригтой л хүү юм