ДЭЛХИЙ

"Ху Жинтаогийн бие муудсаны улмаас танхимаас дагуулан гарсан" гэж мэдээлжээ

Хятадын Коммунист намын ХХ их хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хурал өчигдөр дуусаж, Хятадын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа таван жилээр намын даргаар ажиллах боллоо.

Мөн өчигдөр их хурлын үеэр Хятадын Ерөнхийлөгч асан Ху Жинтаог чуулганы танхимаас албадан гаргасан үйл явдал болсон юм. Ху Жинтао 2003-2013 онд Хятадын удирдагч байсан. Тэрбээр төрийн эрхийг Ши Жинпинд шилжүүлж байсан билээ. Танхимаас албадан гаргахын өмнө Ерөнхийлөгч Ши Жинпиний дэргэд сууж байсан бөгөөд энэхүү дүрс бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

BBC мэдээлснээр бол ноён Ху чуулганы үеэр бие нь тийм ч сайн байгаагүй бололтой. Тус сайтад "Уг үйл явдлын талаар Хятадын засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч төрийн мэдээллийн Синьхуа агентлаг Ху Жинтаогийн бие муудсаны улмаас танхимаас дагуулан гарсан" гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-23 14:24

Ху муу авлигачийг цаазлах хэрэгтэй

ҮНЭН
ҮНЭН
2022-10-23 20:07
Reply to  Зочин

НЭГ Ш А А Л Т У У Р ГАРААД ИРЛЭЭ ХАХАХА

Холбоотой мэдээ

Back to top button