УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Б.Пүрэвдорж: Экспортод гаргах улсынхаа царигаар төмөр замаа барих тогтоолын төсөл боловсруулсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төмөр замын царигийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт миний бие УИХ-ын дарга Занданшатарт Төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан.

Монгол Улсын төмөр замын талаар баримтлах бодлого баримтад: Өргөн төмөр зам, түүнийг огтлолцсон болон түүнээс салаалсан тохиолдолд өргөн төмөр замыг заавал барина. Уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл ямар төмөр замын царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийднэ гэсэн ийм заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа. Яагаад хэрэгжихгүй байна гэвэл УИХ-ын тогтоолгүй мөртлөө Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьчихсан. Энэ өргөн төмөр зам нь өнөөдөр мухар зам болчихоод, асуудал үүсгээд байгаа юм. Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөлөө гэхэд тэр хил дээрээ очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллароор барих нөхцөл байдал бий болж байна. Ийм их мөнгө эдийн засаг хүндрэлтэй байгаа үед Монгол Улсад байхгүй. Иймд уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна тэр царигаар төмөр замыг барих тогтоолын төслийг өргөн барьж байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бид УИХ-ын тогтоолгүйгээр барьчихсан. Гэтэл БНХАУ нарийн царигтай. Тэнд очоод өндрийг нь тогтоох, ачих, терминаль барих зэрэг маш их олон асуудал үүсэж байна. Энэ асуудлыг дараа барих Шивээхүрэнгийн боомт, Бичигтийн боомт, Хангимандалын боомт дээр УИХ-ын тогтоол гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шийдвэр гарч байгаа. Ингэхдээ эдийн засгийн үр ашигтай, хоёр хөрш орны бодлогод нийцсэн төмөр зам барих нь монголын уул уурхайн экспорт болон түүхий эд, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэргийг гаргахад нэлээн эерэг үр дүн авч ирнэ гэж энэ тогтоолыг өргөн барихдаа үзсэн" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-24 16:03

За за, дараа нь очдог улсынхаа иргэнээр бүртгүүлж байя..гэх юм шив дээ энэ

Холбоотой мэдээ

Back to top button