Гадаад мэдээЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Оны эцэс гэхэд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давна

Түүхий эдийн худалдааны тэргүүлэгч компани болох “Trafigura”-гийн мэдээлснээр дэлхийн зэсийн нийлүүлэлт аюулт хэмжээнд хүрсэн байна.

“Financial Times” өнгөрсөн долоо хоногт “FT Mining Summit” арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ үеэр “Tradigura”-гийн Металл, ашигт малтмалын арилжаа хариуцсан ахлагч К.Бинтас өнөөдрийн байдлаа зэсийн хэрэглээг тав хоног хангаж байна гэв.

Тэрбээр “Өнөөгийн нийлүүлэлт дэлхийн зэсийн хэрэглээг 4.9 өдөр хангах боломжтой байна. Улмаар энэ оны эцэст дэлхийн зэсийн нийт хэрэглээг 2.7 өдөр хангах хэмжээнд хүрэх юм” гэв. Мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлөх хэдий ч сэргээгдэх эрдэм хүчний технологийн өсөлт нь эрэлтээ нөхөж, нийлүүлэлтийг бууруулна гэдгийг ч тодотголоо.

Зэсийн нийлүүлэлтийн хомсдол үнэ гэнэт нэмэгдэх эрсдэлийг бий болгодог. Гэвч эсрэгээрээ одоогийн ханш гуравдугаар сартай харьцуулахад бага байгаа юм. Одоогийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 7400 ам.доллароос бага байна. Энэ нь гуравдугаар сарын ханшаас 30 хувиар бага ханш юм. Нэг тонн зэсийн үнэ гуравдугаар сард 10 мянган ам.долларт хүрч байсан билээ.

Эдийн засгийн уналтаас болж зэсийн ханш унасан боловч эргэж сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button