УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаягжилтыг цэгцлэх ажлыг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Барилга хот байгуулалтын яамтай хамтарч, хаягжилтыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн талаар Н.Учрал сайд мэдээллээ.

Тэрбээр "Ертөнцийн зүгээр ярьдаг улс Монголоос өөр үлдсэнгүй. Хаягжилтыг шийднэ. Шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, байшингийн хаяг хоорондоо огт зөрөхгүй, тодорхой стандарт хаягтай байх ёстой. Гадны жуулчид байтугай иргэд нь очих газраа олох гэж оньсого таахтай адилхан, ойролцоох барилга байгууламжаа бараадаж амаараа хэлсээр байна.

Хаягжилт нь улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн хувьд хэмнэлт авчирдаг. Манай улс хаягжилтын асуудлаа шийднэ гээд хэдэн арван жил ярьж, олон хууль, дүрэм, журам боловсруулсан ч асуудлаа шийдэхгүй, нэг газар очоод гацчихдаг. Гэтэл нийгэм цахим технологийн хөгжил, хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн нь хаягжилтын асуудлыг шинэ түвшинд гаргахыг шаардаж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button