Ярилцлага

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Дуучин Г.Эрдэнэчимэг “Огторгуйн охин” бие даасан анхны тоглолтоо арваннэгдүгээр сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тэр уртын болон ардын дууг дуулах уламжлалт хэв маягийг гайхамшигтайгаар эзэмшсэн уран бүтээлч. Мөн нийтийн дууны чадварлаг, донж төгөлдөр дуучин бүсгүй. Түүний эрэл хайгуул хийж сэргээн дуулсан ардын, хуучны дуунууд зөвхөн Монгол орноор зогсохгүй Өвөрмонголчуудын соёл урлагт тэсрэлт хийсээр. Түүнтэй хөөрөлдсөн ярилцлагыг хүлээн авна уу.

-БҮХ ЮМС ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДДӨГИЙГ ЭРТХЭН УХААРЧИХВАЛ ОДОО БАЙГАА ЦАГ ХУГАЦААГАА ХАЙРЛАДАГ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. "Огторгуйн охин" тоглолтын талаар мэдээлэл өгөөч?
-Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. “Огторгуйн охин” тоглолтоо арваннэгдүгээр сарын 04-нд Монгол бөхийн өргөөнд нэг л удаа тоглох гэж байна.
-"Огторгуйн охин" нэрний тухайд?

-Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөрийнхөө хүслээр байлгахыг хүсдэг. Хорвоогийн жам ч гэмээр. Гэтэл хүн өөртөө итгэх итгэл, нэлээдгүй хүч хуримтлуулж байж бусдын өөрийнхөөрөө байлгах гэсэн хүслийг давж гардаг юм байна л даа. Тэгэхээр хүн болгон өөрийн эрхтэйгээр амьдраасай, огторгуй мэт эрх чөлөөтэй байгаасай гэсэн хүслээр анх энэ дуугаа хийсэн. Яг тэр сэдлээрээ тоглолтоо “Огторгуйн охин” гэж нэрлэсэн.
-Бусдын хүслээр өөрийн толгойгүй мэт амьдрахгүй гэсэн мессэжийг өгөхийг хүсчээ…?
-Өөрийн толгойгүй мэт гэх тодорхойлолт арай хүндэднэ. Ерөнхийдөө хүн болгон өөрийн гэсэн хүслээрээ өөрийн эрхтэйгээр амьдраасай гэж хүсдэг тэр хүсэл юм шүү.
-Та огторгуйн охин мөн үү?
-Би өөрөө их зөөлөн хүн болохоор болж л өгвөл хүнийхээр л байчих гээд байдаг. Гэвч дотор хүсэл минь бол мэдээж хүн болж төрснийх өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх шиг тийм сайхан эрх чөлөө, аз жаргал байхгүй. Тэр ч утгаараа би огторгуйн охин мэт чөлөөтэй байхыг хүсдэг.
-Энэ тоглолт анхных гэхээр ихэд гайхлаа. Г.Эрдэнэчимэг дуучин маань үзэгч, сонсогчдын анхаарлын төвд байнга л байж уран бүтээл нь сонор мялаадаг шүү дээ?
-Тийм үү. Анхны бие даасан тоглолт маань бөгөөд багагүй хугацаанд дуунуудаа хуримтлуулж бэлдсэн уран бүтээлээ толилуулах гэж байна. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай. Ийм олон үзэгч цуглуулсан массын тоглолт анх удаа хийх гэж байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард "Нэг голын ус" цомгийн баяраа 200 хүний хүрээнд хийсэн. Дараа нь өнгөрсөн долоодугаар сард дуучин Алтанжаргалтай “Наад” нэртэй амьд хөгжимтэй тоглолтоо хийж, 300-400 үзэгчдэд зориулсан. Тэгэхээр одоо тоглолтын бүтэц миний өөрийн дуунаас бүрдсэн дээрээс нь олон хүн хамарсан, бие даасан том тоглолт анх удаа хийнэ гэсэн үг. Үзэгч, сонсогчидтойгоо ойрхон байсны тухайд мэдээж олон том сайхан тоглолтод оролцож байсан.
-Бие даасан тоглолт гэдэг уран бүтээлчид ямар аз жаргал, баяр баяслыг төрүүлдэг юм бэ?
-Нэгдүгээрт, өөрийнхөө чансааг үзэх. Бие даасан тоглолт бол тухайн уран бүтээлчийг ард түмэн хэр сонсдог, хэд нь зорин ирж үзэж байгааг үнэнээр нь шүүдэг шүүлтүүр гэж ойлгодог. Хоёрдугаарт өөрийгөө илэрхийлэх том талбар. Би ийм ертөнцтэй, ийм жанртай миний ертөнцөөр аялаач гэсэн урилга юм. Ер нь бол уран бүтээлч болгон өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн дуртай хөг аялгуутай учраас хийж буй уран бүтээл болгон нь үнэ цэнэтэй. Үүнийг сонсогчдын цар хүрээ улам үнэ цэнэтэй болгодог.
-Таны уран бүтээл бол үндэсний хэв шинж, донж маяг, дуулах ур дээрээс нь уламжлал, зан заншил нүүдэлчдийн соёл, ахуйг тусгаж, тодруулж өгдгөөрөө онцлогтой. Тэгэхээр энэ бүх санаа хэрхэн төрдөг вэ?
-Уран бүтээлүүд дээр яг өөрийнхөө санаагаар л явдаг. Ингэхдээ хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилна. Миний уран бүтээлээс хэн нэгэн ухаарал, урам аваасай. Ухаанд нь ур нэмээсэй гэх эрхэм хүсэл бий. Жишээ нь "Нэг голын ус" дуу
Нэг голын ус хаа хүрэхгүй мэдэхгүй
Мянган уулсыг тойроод рашаан болохыг таашгүй

Нэг эхийн үрс ямархан явахыг мэдэхгүй
Мянган уулсыг тойроод хаахна нь суухыг таашгүй.. гэсэн үгтэй. Бид ойр дотны, эргэн тойрны бүхнээ дандаа хамт байх юмшиг боддог. Гэтэл хүн өөрөө мөнх биш, цаг хугацаа дандаа хувирч өөрчлөгдөнө. Магадгүй нэг нь хол нүүгээд явчихна. Тэгээд ард нь ингэж сайхан хандахгүй яав даа гэдэг ч юмуу нэг тийм харууссан сэтгэл үлддэг. Тийм учраас цаг хугацааны эрхээр юмс хувьсан өөрчлөгддөгийг эртхэн хүлээн зөвшөөрөөд явахаар яг одоо байгаа цаг хугацаагаа илүү ихээр хайрладаг юм байна. Энэ ийм л санаа агуулсан бүтээл. "Мөнх тэнгэрийн хурай" дуу гэхэд л уул усыг магтан дуулж, хотол олноороо аз жаргалтай амьдран суухын ерөөл тавьдаг. Гэх мэтчилэн хүнд илүү өгөөжтэй, ухааралтай байх юмсан гэдэгт суурилж миний дуунууд гардаг. Дээрээс нь яалт ч үгүй монгол язгуур сууриа илэрхийлэх хүсэл бий. Ямар ч хувцас өмссөн жижигхэн монгол агуулгаа илэрхийлээд оруулчихвал сэтгэл хөдөлдөг. Дуугаа хэтэрхий цэмцийлгэж дуулья гэхээсээ илүүтэй ардын болон уртын дууны хэв маяг, нүүдэлчин түмний адуу малаа туухдаа гаргадаг авиаг ч гэсэн оруулчихвал хүсэл дүүрчихдэг. Би өнөөдөр хүссэн, хүсээгүй ардын урлагийн өв тээгч болчхож байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн үедээ өв соёлоо түүчээлэн үлдээх хариуцлагыг ухамсарлаж, хариуцлагатай байхыг хичээдэг. Үүний тулд бид цаг хугацаагаа сайн мэдэрч дараа үедээ сонирхол татахуйц, сэтгэл татагдахуйц байдлаар хүргэхийг хичээж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гарц, гаргалгааг бас хайдаг.


-QUIZA-ТАЙ ХАМТАРСАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ЦАЦНА-

-Та хамтран ажилладаг багаа танилцуулаач?

-Олон сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилладаг даа. Эхний үед миний хөгжмийн найруулгыг Төрөө ах, клипнүүдийг V студи хийсэн. Харин сүүлийн үед дуунуудаа нэг нэгээр нь биш, бүтэн цомгоор гардаж хийхээр хамтын ажиллагаа бий болгож, "Ocean grey" студийн продюссор Ариука дээр нэг цомог орчихсон явж байгаа. “Огторгуйн охин”, хоёр өдрийн өмнө цацагдсан “Та минь ээ” зэрэг дуунуудаас бүрдэх юм. Мөн шүлгийн зохиолчоор реппэр Quiza, хөгжмийн зохиолчоор Мөнхболд гээд залуу ажилласан найман дуутай бас нэг цомог гарах гэж байна. Уран бүтээлч хүн өөрийг нь ойлгож, мэдэрч чаддаг хөгжмийн найруулагч, продюсор, найрагчтай уулзана гэдэг их том ерөөл юмшиг байгаа юм. Ариука, Мөнхболд хоёрын маань хийсэн дуунуудын өнгө аяс надад маш ихээр таалагддаг.
-Ноён Quiza та хоёр хэрхэн хорших бол. Санаанд нэг л бууж өгдөггүй ээ?
-Буухгүй байна уу. /инээв/ Quiza үнэхээр маш гоё уран бүтээлч юм билээ. Би өмнө сайн мэддэггүй байсан. Монгол каунтри гэгддэг дуучин Баатарын дуунуудын үгийг Quiza бичсэн шүү дээ. "Сархад" гээд дууны үгээр л бодоход ахуй байдлыг донжтойгоор часхийтэл мэдэрч бичсэн нь харагдана. Надад зохиож өгсөн дуунуудын анхных нь хоёр хоногийн дараа цацагдана. Үг бичдэг арга барил нь маш гоё. Ер нь өөрөө дуулдаг хүмүүс шүлэг бичихээр дуучинг мэдэрч, маш эвтэйхэн бичдэг юм байна. Дээд өнгөн дээрээ эгшиг оруулья гэх мэтээр гоё урлачихаар аянд наалдах нь үнэхээр урамтай.
-Та санаагаа нэмэрлэж байгаа юу?
-Үгүй. Би ерөөсөө сэдэв өгөөгүй. Ер нь уран бүтээлч хүмүүст ямар нэг агуулга тулгачихаар хайрцаглагдаад гоё бүтээл гарахаа больчихдог. Би хүмүүсийг аясаар нь, өөрөөр нь байлгах дуртай. Ямар ч хүнийг хайрцаглахыг хүсдэггүй учраас Quiza-д санаа оноо, хүсэл огт хэлээгүй. Эхлээд Мөнхболд маань бүх аяыг нь бичээд араас нь Quiza шүлгүүдээ бичээд гарч ирсний дараа дууныхаа сэдэвтэй танилцаж байгаа юм. Энэ удаад ихэнхдээ хайр дурлалын сэдэвтэй шүлгүүд бичсэн байна лээ.
-Их өвөрмөц, күүл уран бүтээлүүд гарах нь гэж төсөөлж байна. Ардын урлагаа өнөө цагтайгаа хоршуулж авч явахаа хариуцлага гэж ойлгодогоо та түрүүн хэлсэн. Энэ дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-"Огторгуйн охин" тоглолтын 50 хувь хуучны сайхан дуунуудаас бүрдэнэ. Би хуучны дууг сонгохдоо нэг их дуулдаггүй, мартагдсан бүтээлүүдийг сэргээхийг хүсдэг. Жишээ нь, "Зургаан ханатай гэр" л гэхэд өвөрмонголын эгшигтэн түмний дуу. Өвөрмонголчууд өөрсдөө ч бас сайн мэдэхгүй бүр мартагдсан байсан. Одоо бол ар, өвөр Монголд мэддэг болоод энд тэнд дуулахаар дагаад дуулдаг болсон. Энэ мэт нь өв тээж, дараагийн үедээ түүчээлэн үлдээж, дэлгэрүүлж буй хэлбэр.

-ХАРАХ ӨНЦГӨӨ ЗӨВ БОЛГОЧИХВОЛ АМЬДРАЛД АСУУДАЛ ҮГҮЙ-


-Та дотоод ертөнцөө чагнаж, мэдэрч уран бүтээл хийдэг гэлээ. Эрдэнэчимэг хувь хүнийхээ хувьд хэн бэ?
-Ерөнхийдөө их зөөлөн, хүнээс зөрж чаддаггүй хүн дээ. Мөн хүмүүсийн сайхан чанарыг харж тэрийг өөртөө шингээхийг хүсдэг. Суусан газраасаа шороо атгана гэдэг шиг л. Нэг сайхан цэгцтэй хүн байвал ажиглаад түүн шиг байхад суралцах ч юмуу. Ер нь байнга хүний сайн тал, авч болох давуу талыг анзаардаг, муу талыг огт хардаггүй, ач холбогдол өгдөггүй.
-Хамгийн их үлгэр дуурайл болдог хүн хэн бэ?
-Яг нэг үлгэр дуурайл хүнээс авдаггүй. Хүн хүнийг ажиглаад яваад байдаг.
-Уран бүтээлийнхээ хажуугаар ахуй байдлаа хэрхэн зохицуулдаг вэ. Нөгөө хөдөө газраа амьдарч байгаа юу. Эмэгтэй хүний гялалздаг нас хүүхдүүдээ асарч тойлоход зориулагддаг шүү дээ?
-Хүүхдүүд жаахан байхад бол угаасаа асарч хайрлах үүрэгтэй шүү дээ. Тэд нарыгаа эрүүл энх бойжуулахын тулд нүд салгахгүй харж өсгөсөн. Одоо бол хүүхдүүд маань хөөрхөн том болж байна. Хичээл номондоо явцгааж, бүгдээрээ хотод байж байгаа. Хамгийн бага нь сургуульд ороогүй, гурван том нь сурагч.

-Хүүхдүүдийг хэрхэн зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь эцэг, эхчүүдийн хувьд маш том асуудал болж байна. Гэр бүлийн орчноос гадна нийгмийн бусад орчны нөлөөлөл маш их байгаа учраас аргаа олохгүй үе зөндөө л тохиолдох. Харин таны хувьд, тэднийг сургаж, нийгэмтэй хэрхэн нийцүүлэн өсгөж байгаа тань бусдад сайн мессэж болох болов уу?
-Ингээд өсгөвөл зөв, тэгээд сургавал сайн гэсэн туйлын зөв хандлага надад ч гэсэн алга. Өнөөдрийн хичээл зүтгэл, хайр энэрэл, арга барилын үр дүн хожим хүүхдүүд том болсны дараа харагдах болов уу. Миний хувьд ахуй байдлаас холдчих вий гэсэндээ зундаа бол заавал зусланд гаргадаг. Би багадаа зун ээж аавтайгаа зусланд гардаг байсан. Тэр үед аливааг харах өнцөг өөрчлөгдөж, тэвчээр хатуужил хүртэл суудгийг мэдэрсэн. Яг тэр мэдрэмжээр хүүхдүүдээ өсөөсэй гэж боддог. Өнгөрсөн зун л гэхэд бүтэн сар хөдөө мал дээр байлгасан. Охидууд маань хөөрхөн том болж байна. Тэдэнтэйгээ нээлттэй байхыг л боддог. Шахаад шаардаад байвал нөгөө хэд чинь юмаа нуугаад эхэлнэ. Тийм учраас охидуудаа сонсох л хэрэгтэй гэж бодоод байгаа. Хэт хүчлэхгүй, өөрийнхөө хүслийг тулгахгүй жаахан зөвлөх маягтай сонсоод л өсгөж байна даа.
-Та их сайхан тайван, уужуу хүн юмаа. Нийгмийн янз бүрээс их стрессээс өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ?
-Номноос, гоё ярилцлагануудаас их сэдэл авдаг. Ер нь өөрийгөө яаж сэдэлжүүлэхээс л бүх юм хамаараад байх шигээ. Жишээ нь, хэн нэгэн хүн надад таагүй үг хэлэхэд уурлахын оронд "Хөөрхий дээ, энэ хүн яагаад ийм ууртай байгаа юм болоо, жаахан таагүй байсан юм байлгүй дээ" гээд бодоод өнгөрөөхөөр би стресстэхгүй байхгүй юу. Энэ мэтээр бүх зүйлийг буруу өнцгөөс нь хардаггүй. Зөв өнцгөөс нь харчихаар надад амар, стресстэх шаардлагагүй болчихдог. Хүний харах өнцөг зөв болчих юм бол бүх юм асуудалгүй гэж боддог.

-ТОМ ТОГЛОЛТ ХИЙХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ЭСЭХЭЭ БАРИМЖААЛАХ ГЭЖ ЦОМГИЙН БАЯРАА ХИЙСЭН-

-Эргээд уран бүтээлийн талаар хэдэн зүйл тодруулья. Тоглолтыг хэн гардан зохион байгуулж байна вэ?
-Өмнө нь жижиг хүрээний ч гэсэн тоглолт хийхэд бүх юмандаа өөрөө оролцож, тоглолтын өдөр дуулахаасаа илүүтэй ачаалал үүрдгийг мэдэрсэн. Тийм учраас анхны том тоглолтоо В саундын Болдод хариуцуулж, хамтран ажиллаж байгаа. Биед ч, тархинд ч амар, зөвхөн л дуулахдаа анхаарах, цаг хугацаагаа зориулах таатай өдрүүд тохиож байна. Тоглолттой холбогдолтой бичлэгүүдэд л орохоос биш бусад ямар ч ажил руу оруулахгүй байгаа. Тэгэхээр их сайхан байна.
-Таны нийт бүтээлийн сан нэлээд арвин болов уу?

-СУИС-д оюутан байхдаа “Тунгалаг тамир" гээд анхны цомгоо гаргасан. "Донж"-ийн Төгөлдөр ах маань бүх хүслээ шингээж хийсэн өвөрмөц сайхан бүтээл. Бүх үгээ монгол бичгээр бичээд, нүүр болон номын зургийг гараар зурсан, ямар ч орчин үеийн хөгжимгүй. Таван уртын дууг морин хууртай, ардын таван дууг үндэсний хөгжимтэй дуулсан их нандин, өвөрмөц бүтээл болсон. Үүрээ, Номин хоёртойгоо "Шуранхай" хамтлаг гээд дуулж байхдаа бид гурав нэг жил хоёр тоглолт хийж, таван цомог гаргасан. Дараагийн бие даасан цомог бол "Нэг голын хоёр ус". Одоо хоёр студи дээр нэг, нэг цомгийн ажил явж байна. Энэ бүхнээсээ тооцоод үзэхээр дуулсан дуу нэлээд хэд бий шүү.
-"Шуранхай" хамтлаг тухайн цаг үедээ онцгой, содон имижтэй дуучид байсан. Одоо хэр харилцаатай байдаг вэ?
-Хоёр, гурав хоногийн өмнө нэг арга хэмжээн дээр Үүрээ, Номио хоёртойгоо тааралдаж, нэг уулзах шив дээ. Тоглолтдоо урина. Ирж үзэх байхаа.
-Тоглолтын хувцасны тухайд…?
-Монголынхоо маш гоё дизайнеруудтай хамтарч байна. Kadr, Катя зол дээрээс нь эгчийнхээ "Хос оюухай" урлангийн хувцаснаас өмсөнө. Бас жинхэнэ натур монгол дээлээрээ ч гоёно.
-Тасалбарын хувьд 30, 40 мянган төгрөг гэсэн. Яагаад ингэж "наагуур" үнэлэв?
-Өмнө жил цомгийн баярын тасалбараа 108 мянган төгрөгөөр тогтоож, 200 хүний багтаамжтай газар зохион байгуулсан. Дараа нь Аагийтай /дуучин Б.Алтанжаргал/ хийсэн "Наад" тоглолтын тасалбарыг 150-300 мянган төгрөгөөр үнэлж, 300-400 хүний хүрээнд хийсэн. Энэ тоглолтуудын үеэр хямд үнээр олон хүн үзэх боломжтой тоглолт хийгээч гэсэн санал хүсэлт ирсэн. Надад ч бас ийм бодол байсан учраас үзэгчдэдээ дарамт болчихгүй шиг үнээр л тогльё гэж бодсон юмаа.
-Орон нутгаар аялан тоглох уу, Бөхийн өргөөнд нэг л өдөр тоглоно гэсний учир. Илүү олон хүн үзэхийг хүсч байгаа болов уу?
-Орон нутгаар аялан тоглолт хийнэ. Бөхийн өргөөнд яагаад ганц өдөр тоглох вэ гэхээр ямартай ч ганц тоглоод л үзье. Цомгийн баяраа хийхдээ өөртөө анализ хийж, үзэгчдийн сэтгэл бүрэн хөдөлгөж чадах нь уу гэдэгт их анхаарсан. Том тоглолт хийж болох нь уу гэдгийг баримжаалах зорилго байсан.
-Тэгээд …?
-Тэгээд үү. Би том зааланд тоглоход боломжийн болжээ гэсэн мэдрэмж авсан.
-Ярилцсанд баярлалаа.

Г.Эрдэнэчимэг "Огторгуйн охин"

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:50

Сайхан охинд уран бүтээлийн өндөрөөс өндөрт амжилт хүсье

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:50

Уран бүтээлдээ эргэж орсонд их баярл�##�аа. Улам гэрэлтээд байгааарай сайхан бүсгүй минь

Зочин
Зочин
10 сар 26, 2022 18:21
Reply to  Зочин

Тэгээд миний охин дээгүүр сэвээд миний тоглолт.400000 40,000гээд сэвээд байж болохгүй ээ Хөдөөний масс их их юм .Та орон нутгаар яваач ээ. хөдөөгүүр тоглоод ард түмнээсээ масс ,кайф авна.Дараа нь төр засаг үнэлэнээ
.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:49
Reply to  Зочин

Юун төр засгаар үнэлүүлэх болчихвоо амьдрахын тулд ажил хииж яваа л байлгүдээ төрөөр үэнэлүүлэх ч арайл байх шүү

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:51

Saihan busgui shvv shine uran buteel togloltond ni amjilt husey

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:53

Өглөө эрт сайхан ярилцлага уншлааа. Шинэ уран бүтээлээ түгээж тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:57

ДАЙЧИН ЭМЭГТЭЙ шүү . Бие даасан тоглолтонд амжилт хүсэе .

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:37
Reply to  Зочин

Тоглолтоос өмнө ямар их элдэв юм хиигээд байдаг юм дуугүй л дуулна биз хүнии дургүй хүргэсэнюм их хиих юмдаа тэнэгүүд

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:58

Үнэхээр сайхан бүсгүй шүү. Бас тийм их эготой хүний эхнэр гэж бодохоор эмэгтэй хүн эр нѳхрѳѳ яаж хайрлаж хүндэлж болдогыг харуулж үлгэрлэж яваад нь бахархдаг.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 08:59

үнэхээр л эмэгтэй хүнд бх бүх л чанарыг шингээсэн сайхан бүсгүй

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:46

Амжилт эмэгтэй рүн ингэж л гял�##�зах ёстой

Буриад
Буриад
10 сар 26, 2022 11:05

Цоглог бүсгүйд амжилт хүсэе

5 н бандитай залуу
5 н бандитай залуу
10 сар 26, 2022 12:46

Байнгын дарамттай байсан үеээ бодвол овоо хийморьлог болчжээ �######�уул. Жавхаа гэж нэг хүчирхийлэгч хүүрээс с�##�аад л энэ шүү дээ олон охидтой гэлүү цаад солиот нь банди хийж чадаагүйм уу?. Түрүүчийн авгайдаа бас охин хийсэн байсан дүүрцэн солиот хүүр вэ чааваас.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:22

За тэр охин хүү яах вэ өдии насны эхиин одонт эмэгтэй өөриигөө охин гээд өргөмжлөөд байх нь эрүүл сэтгэц мөнүү

Зочин
Зочин
10 сар 26, 2022 12:58

Энэ шар хүүхэн ч их зовсондоо Жавхлан гэж гаж донтой нөхөр жинхэнэ тэнэг гардаа

Ханд
Ханд
10 сар 26, 2022 13:35

Бүсгүйд амжилт!!!

зочин
зочин
10 сар 26, 2022 13:39

байнга хорионд нөхөр нь эрх чөлөөгүй байлгадаг юм байхдаа байнга л ингэж бичихийн

Ханд
Ханд
10 сар 26, 2022 14:54

Огторгуйн бүсгүй гэвэл илүү зохих юм биш үү. Жавхлангаас с�##�аад илүү эрх чөлөөтэй болсон биз дээ. Бүсгүй минь хүссэнээрээ сайхан амьдар.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:40
Reply to  Ханд

Ер нь огторгуйд чинь охин бүсгүй гээд л байдаг юмуу юу гэж ойлгох вэ синдромтой юмуу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:23
Reply to  Ханд

Охин болчих юмаа бас

Монгол улсын иргэнТэ
Монгол улсын иргэнТэ
10 сар 26, 2022 16:54

Тийм их хязгааргүй эрх чөлөөтэй байхыг хүсдэг юм бол юу гэж хүний амьдр�##� үрж гэр өүл болсон юм бэ. Нээг их ариухан амьтан болох гээд явчих юмаа. З�##�ьтай хүүхэн чин

Булган
Булган
10 сар 26, 2022 18:13

юун огторгуй вэ. Газар шороон дээрээ байсан нь дээр дээ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:42
Reply to  Булган

Харин тиим бүүр агаарт хөвчих юмаа арай л �##�гуу бишүү хиирхэл гэж энэ байхдаа �######�уул

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:24
Reply to  Булган

Огторгуйн охин ч гэх шиг тэнэгтэж өглөө хөөрхии

хүннү
хүннү
10 сар 26, 2022 18:33

Сайхан эмэгтэй, х�##�уухан эмэгтэй. Эмэгтэй хүн болгон ийм байх нь илүү өөрийгөө брэнд болгож чадна. Дуучин бүсгүйд амжилт хүсэе. Чиний нөхөр Жавхлан түүний хамтран дуулагч Баясг�##�ан хоёр зохиолын дууны ХААН, ХАТАН хоёр. Зохиолын дууны тэр том орон зайг эдний үеийхэн дүүрэгчисэн. Х�##�уухан бүсгүй минь тэр л орон зайруу орохыг хичээгээрэй.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:25
Reply to  хүннү

Өчнөөн мундаг дуучид монголоор дүүрэн л байна юун сүртэй юм нээх илүү юу байгаа юм

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:39

Тааруу юмнууд л их гоншигнох юм хэт чад�##�тайгаа дуулаад л харуулна биздээ

Үнэн үг
Үнэн үг
10 сар 26, 2022 18:41

Монголчууд цөөхүүлээ, бараг л хүн бүр бие биеэ мэдлэг, таньдаг шахуу шүү дээ. Хамаагүй ярьж бас болохгүй. Хүн бүр мөртэй, сүүдэртэй ш дээ. ОГТОРГУЙ =ОГТ+ОР+ҮГҮЙ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:42
Reply to  Үнэн үг

Энэ хүүхэн огторгуйх байж өөр огторгуйн хүн �##�га уу ямар их хувь заяатай хүн бэ яаж огторгуйд очих вэ хүмүүсээ нэг юм бодно байхаа хахаха

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:33
Reply to  Үнэн үг

Нэрэн зөв өгчих ухаанбайдаггүй л юм байна хөөрхии

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:43

Энэ нэрииг хэн яаж олов оо ккк

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:26
Reply to  Үнэн үг

Огторгүй арай л биш бас охин бүр биш

Зочин
Зочин
10 сар 26, 2022 19:03

дүрвэд жавхлан чамйаг тайван орхисон уу төрийн ордонд хоногдог новш шүү дээ итгэхгүй банйа уу чи өөрөө хуудлаа зүгэаэр юм шиг рекламдах дуртай биз дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:45
Reply to  Зочин

Яг үнэндэн энэ 2 яг адилхан л юм байна даа синдром нь

Хуц та нар
Хуц та нар
10 сар 26, 2022 20:00

javhla ene huuhniig buur carai aldtal ni edeljee huurhii

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:27

Хараха

Юююююююю
Юююююююю
10 сар 27, 2022 06:45

Монголд байгаа мндрэлүүдийн нэгтэй амьдарч л явдаг чиний л буруу. Нара, Өнөрчимэг, 2 Заяа, Осоржамаа, Жавхлан гээд Монголын тэнэгүүд барагдах биш

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:35

Бас цэцэг гэж бии дээр нь эрдэнэчимэг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:28

Дээр нь энэ бас нэмэгдлээ шүү

Зочин
Зочин
10 сар 27, 2022 15:28

Чи Жавхлангийн эхнэр болж танигдсан яг үнэндээ сайн дуучин биш

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:29
Reply to  Зочин

За даа үнэн шүү хар хархан харцаар

Зочин
Зочин
10 сар 27, 2022 18:52

Амжилт хүсье. Сайхан бүсгүй минь

Zochin
Zochin
10 сар 27, 2022 21:13

Javhlan ene 2 saihan ger bul baisan yagaad salchihavdaa haramsaltai. 2 laa l eh oronch undserheg humuus shu togloltond ni amjilt husey

Болороо
Болороо
10 сар 28, 2022 19:36

Гайх�##�тай Амжилт Амжилт Амжилт
Хатан ухаант бүсгүйн хайлан сэтгэлийн аясыг очиж заав�##� сонсноо.....мэдэрмээр байна

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:18

Зх бас нэг солиотон гараад ирэвүү юун охин .юун огторгуйн бэ дээшээ цойлчих юмм тэгээд тэр огторгуйдаа амьдраач чадах юм бол тэнэг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:19

Охин болчих юмаа тэнэгүүд

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:37

Огторгуйд охин байдаг тэр нь тиим их эрх чөлөөтэй юу юуч ойлгогдохгүй юм байна

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 14:47

Дандаа л эрх чөлөө гэж ярих юм тиим их зовлонтой хүн үү эрх чөлөөгүйдээ яаяаач зовоод байдаг юм болдоо

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 18:09

Огторгуйн охин гэж сартгар нүхэн хамартай хүүхэн байдаг юмуу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 18:50

Огторгуйн охин шиг гэнүү огторгуйд ямар охин байдаг юм ёстой дуулаагүй юм бна хэцүү ч юм сэтгэх юмдаа золиг гэж

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:33

Урлагиин нэртэй хэдэн дуулмар болдог юмнууд өөрсдиигөө тэнгэрт гарчихсан бу�####�ас тасарчихсан онцгой гэж боддог бололтой шүү үхсэн үлиинии огторгуйн охин болчихвоо хэдэн завхарсан �##########� �##�иа с�##�бадайнууд л байдаг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
10 сар 29, 2022 21:35

За хөөрхии огторгуйд гарчихсан бас нэг хиитэй хүүхэн бии боллоодоо яана вэ

Укана
Укана
10 сар 31, 2022 21:23

Алтанжарг�##�д чирэгдээд овоо хэдэн хүн үзээздээ.. Ганцаараа гэвэл 10 хүн л үзэх бх .. дээл оёдоггүй л юм бхчүүлээ..

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 1, 2022 06:24

Энэ авгай эр нөхрөөсөө с�##�лаа эрх чөлөөтэй боллоо гээд ямар муухай юм бэ ямар мессеж нийгэмд өгөөд байгаан болоо нөхрөөөсөө с�##�цгаа дураараа сайн эрх чөлөөтэй амьдар гээд байгаа юм уу? Ийм хүмүүсийн тоглолтыг үзэх хэрэг байгаа юмуу? Ижил ханиа муулаж өчнөөн жил амьдарчаад элдэвлэж байгаа хүн хэнийг хайрлах вэ ийм хүн сэтгэл сайтай сайхан авгай мөн үү? Үр хүүхдээ өнчрүүлчихээд өөрөө эрх чөлөөтэй байна гэнээ тэгээд ард түмний хоолны мөнгөнөөс хасаж тоглолтоо үзүүлэх гэнэ тэгээд баяжих гэнэ иргэд дэмжих ёстой юу таньд юу үлдэх үү? Үр хүүхэд чинь гэр бүлээсээ с�##�ах сайхан ЭРХ ДУРААРАА БАЙХ ГОЁ ГЭДЭГ МЕССЕЖТЭЙ ҮЛДЭХ ҮҮ.АРАЙ Л БИШ ЮМ ШИГЭЭ САЙН БОДООРОЙ НЭГ Л МУУХАЙ САНАГДАНА.ЖАВХЛАНГИЙН БУЯНААР ЭНЭ АВГАЙГ ТАНАДАГ БОЛСОН БОЛОХООС ДУУГААРАА ТОДОРЛОО ЮУ? ЭНЭ АВГАЙ ШИГ МОНГОЛЫН БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮД ДУУЛНАДАА. ТИЙМ БОЛОХООР ЭРДЭНЭЧИМЭГ ЧИ ЭНДҮҮРЧ БАЙНА ЭР НӨХРӨӨ ХАЯЧААД ЭРХ ДУРААРАА ОГТОРГУЙН ОХИН БОЛДОГГҮЙ ЮМ АВГАЙ МИНЬ ӨӨРИЙГӨӨ УХААНТАЙ ГЭЖ БҮҮ САНА ЧАМАЙГ ХАРИН БУРУУ ШААЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button