Гадаад мэдээСонин хачин

Унгарчууд амьжиргааны зардлаа хэмнэн монгол гэрт амьдрах болжээ

Унгар улсад эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой амьжиргааны зардал ч өсжээ. Үүнээс үүдэн тус улсын иргэд амьжиргааны зардлаа хэмнэж, бага өртөгөөр амьдрах боломжийг ирэлхийлсээр байгаа аж. Тодруулбал, тус улсын иргэд Монгол гэрт амьдарвал эрчим хүч хэмнэж, бага зардал гаргана хэмээн тооцоолжээ. Одоогийн байдлаар 1000 орчим гэр тус улсад байгаа гэсэн тооцоо гарсан байна. Нэг гэр 80 м.кв хэмжээтэй бөгөөд 23,400 ам.долларын үнэтэй. Энэ нь монгол мөнгөөр 79 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд нийт талбайн хэмжээ гурван өрөө байртай тэнцэхүйц том аж.

Тус улсад гэр барих чиглэлээр мэргэшсэн барилгачин Габор Адоржан хэлэхдээ: “Ирэх зун хүртэл ажлын захиалга дууссан, цаашид энэ чиглэлээр барилгын салбарт том орон зай байгаа бөгөөд хүмүүс илүү том гэр захиалах хандлага ч нэмэгдэж байна” хэмээсэн байна.

Мөн энэхүү том гэрүүдийг барихад гурван хоног зарцуулах бөгөөд одоогоор тухайн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй барилгачин Унгарт байдаг гэжээ. Барилгачин Габор Адоржаний тооцоолсноор өмнө зөвхөн аялал жуулчлал, дэд бүтэцгүй бүсэд цөөн тоогоор байсан нүүдэлчдийн гэр сууц иргэдийн тухтай амьдрах нийтлэг сууц аль хэдийнэ болжээ.

2. Мөн гадаадын зарим газруудад Монгол гэрийг аялал жуулчлалын хэлбэрээр маш сайн хөгжүүлсэн кэйсүүд ч бий.

Жишээ нь, Финландын Рованимэд байрлах гэр бааз. Нэг гэр хоногийн 276 ам.доллар бөгөөд онлайн сувгууд дээр маш өндөр хандалттай. Тодруулбал, airbnb.com дээр 5.0 үнэлгээтэй. Гаднаасаа энгийн гэр мэт харагдах боловч дотоод тохижилт, шийдэл нь өндөр зэрэглэлийнх аж.

Гэрүүдийн онцлог:

  • Бүх гэр хоёроос дээш оргүй. Тансаг зэрэглэлийн "cozy" маягаар тохижуулсан
  • Байршлаар нь ангилан төрөлжүүлсэн. Гол руу харсан, уулын оройд байрласан гэх мэтээр
  • Гэрүүд саун болон ариун цэврийн өрөө, интернет төхөөрөмжтэй
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

харин монголчууд чанар муутай орон сууц авах амьдрах гэж банкинд байдгаа тавьж барж байхад гадны орны улсууд зардлаа хэмнэж монгол гэрийг сайхан тохижуулан амьдарч байх юм монголчууд гэрт амьдрахаар доошоо орчих гээд байгаа юм байхдаа хоосон толгойлсон юмнууд

Зочин
Зочин

Монгол гэр маань тухтай. Болохгүй юм байхгүй ээ

Зочин
Зочин

Маш олон монгол залуус өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө 100 ны 60 хувиар байр түрээслэж амьдардаг. Харин ч үлгэр жишээ болж

Зочин
Зочин

Gaihaltai mongol nash olon zaluusd min ulger jushee boloh ni deee

монгол улсын иргэн
монгол улсын иргэн

Монголд жуулчин авах зориулалттай тансаг гэрүүд зөндөө байгаа. Харин өвөл нь маш хүйтэн тул нүүрс түлж тух алддаг. Байгалийн хий хямд байдаг бол тав тухтай өвөлжих байх даа.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Сонин явдал байна. Унгар үндэстэн Азиас тэр тусмаа монголууд бидний дээд язгуур Хүннү түмнээс гаралтай гэж өөрснөө ярьдаг юм. Ялангуяа сэхээтэн унгарууд тэгдэг. Үнэн байх аа.

Үнэн ямагт худал хуурмагийг ялан дийлдэг
Үнэн ямагт худал хуурмагийг ялан дийлдэг

Болохгүй юм байхгүй ш дээ,болно гэвэл хаана ч л болох болно! Би өөрөө ч хотоос гарч амьдрах бодолтой байгаа,сайхан санаа төрүүлсэнд талархаж байна...

Зочин
Зочин

Монгол орон минь энэ мэт гадаадын иргэд монгол гэрээр минь мөнгө олж, баяжиж байхад яагаад эд нараас монгол гэрийн патент ашигласны төлбөр нэхэж авдаггүй юм бол ? Нэхэж аваад байх нь зөв биз дээ? Гадаадынхан бол аль эрт төлбөр мөнгө нэхээд авсан байгаа. Өөрсдөө ядуу зүдүү байж, өөрсдийнхөө үнэт зүйлсээ хүнд үнэгүй ашиглуулж байхыг хараад их харамсаж явдаг. Монгол гэрийг гадаадад бариад хүмүүст үзүүлж бас хонуулж мөнгө авдаг, жуулчны бааз хүртэл ажлуулдаг гэсэн мэдээнүүдийг зөндөө уншиж байлаа. Үүнийг анхаарч үздэг албан газар хүмүүс байдаггүй юм байх даа. Мөнгө мөнгө л гэнэ. Эндээсээ хүртэл доллар босгож болно доо уул нь!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөлдүү коммунист

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүний хийсэн хөдөлмөрөөс мөнгө сааж амьдрахаас өөр юм чиний санаанд буухгүйл дээ, малаа !

Зочин
Зочин
Reply to  Зочин

teneg min! ger bol mongolchuudiin uv soyol gedgiig medeh uu. hunii uv soyoloos ashiglah bol mungu tuluh yuostoi biz de

Уншигч
Уншигч

гадаадад цэвэр ус бохир нь шийдэгдсэн болохоор сонирхож байна гадаа модон нойлтой 40 л ийн саваар усаа зөөж амьдардаг бол юу гэж сонирхох вэ

Холбоотой мэдээ

Back to top button