"Харри Поттер" цувралаар сэдэвлэсэн цуглуулгын зоос худалдаанд гарлаа

Харри Поттер цувралын 25 жилийн ойд зориулан худалдаалах шинэ зоос гаргажээ. Тус зоосыг Их Британийн "Royal Mint" нэртэй зоос үйлдвэрлэгч компани гаргасан бөгөөд "Харри Поттер"-ийн цувралаар сэдэвлэн бүтээсэн байна. Зоосыг хөдөлгөх үед аянга болон 25 гэсэн цифр ээлжлэн харагддаг онцлогтой аж. Мөн Харри Поттерын баярт зориулсан цуглуулгын анхны зоосыг өчигдрөөс эхлэн цуглуулагчид болон шүтэн бишрэгчид нь худалдан авах боломжтой болжээ.

Сонирхуулахад, Харри Поттер ба гүн ухааны чулуу ном анх 1997 оны зургаадугаар сарын 26-нд Блумбергээс анх хэвлэгдсэн бөгөөд 500 ширхэгийг л анх хэвлэж байжээ. Ж.К.Роулинг тухайн үед танигдаагүй зохиолч байсан бөгөөд гар бичмэлийг хэд хэдэн хэвлэн нийтлэгчид няцаасан юм. Учир нь 60,000 үгтэй бол хүүхдийн ном болгоход хэтэрхий урт гэж үзсэн. Харин өнөөдөр энэ цуврал 500 сая хувь борлогдсон нь хамгийн их борлуулалттай номын цуврал болж, 80 гаруй хэл дээр орчуулагджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.