Нийгмийн

“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурал болох нь ээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны аравдугаар сарын 31-ний 09.00 цагт болох эл бага хуралд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн судлаачид оролцох ажээ.

Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал” сэдэвт илтгэл танилцуулна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн

  • “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”
  • “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага”
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)”
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” сэдэвт илтгэлүүдийг танилцуулна.

Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
10 сар 27, 2022 10:02

Эд нар Үндсэн хуульд хууль бусаар гар дүрж давхар дээл өмсчихөөд ямар нүүрээрээ хур�##� хуй хийж худ�##� ярьж байна вэ. Нямбаатар мэтийн нянгаруудыг цаашид дэмжихгүй.

Холбоотой мэдээ

Back to top button