Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц үр хөндөхийг үндсэн хуулийн эрх болгосон анхны улс боллоо

Франц үр хөндөхийг үндсэн хуулиар хамгаалах эрх болгосон дэлхийн анхны улс боллоо. Тус улсын Парламент 1958 онд баталсан үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар өнөөдөр хуралдаж, үр хөндөхийг үндсэн хуульд заасан эрх болгосон байна.

Санал хураалтаар Парламент 780:72 гэсэн харьцаатайгаар дэмжиж, үр дүнг танилцуулсны дараа хууль тогтоогчид олноороо босож алга ташжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ явдлыг Франц улсын бахархал, дэлхий дахинд мессеж илгээлээ гэж хэлсэн юм.

Зургийн эх сурвалж: BBC

Тус улс үр хөндөхийг 1975 оноос хойш хуулиар зөвшөөрсөн байсан. Харин сүүлийн үед францууд үр хөндөхийг үндсэн хуульд заасан эрх болгохыг дэмжих нь нэмэгджээ. Тодруулбал санал асуулгаар олон нийтийн 85 хувь нь үр хөндөхийг үндсэн эрх болгохыг дэмжсэн байна.

Парламент санал хураалтаар үндсэн эрх болгохыг дэмжсэнээр энэ нь үндсэн хуулийн 25 дахь нэмэлт зүйл болж байгаа юм. Франц хамгийн сүүлд 2008 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал хураалтын дараа Парис хот дахь Эйффелийн цамхгийг “My Body My Choice” буюу “Миний Бие Миний Сонголт” гэсэн бичгээр гэрэлтүүлсэн юм.

Зургийн эх сурвалж: BBC

Үр хөндөхийг эсэргүүцдэг бүлгэмүүд болон Ватикан энэхүү өөрчлөлтийг шүүмжилжээ. Мөн зарим хүн тус өөрчлөлтийг оруулах нь шаардлагагүй байсан ч Макрон улс төрийн зүүн зүгийн үзэлтнүүд дунд нэр хүндээ өсгөх зорилготой алхам байсан гэж үзэж буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-05 12:03

Хэрэв тухайн эхийн хэвлийд бүрэлдэж буй ураг нь генетикийн гажигтай юм уу, дауны синдромтой байв�##� авахуулахаас өөр аргагүй.

Холбоотой мэдээ

Back to top button