Нийгэм мэдээ

Гарааш буулгасан газарт эрүүл мэндийн төв барьжээ

Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт 15 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт дүүргийн I, II, III, дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.

Тус эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны 12 мянга гаруй иргэн тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой болжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баялаг говь” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
m.mandaxai.poland.
m.mandaxai.poland.

bayarlalaa.xund tustai xamgiin czuxal uilczulgee szu dee.

Холбоотой мэдээ

Back to top button