Нийгмийн

Талийгаач Н.Байгальмаагийн ээж "Цэнхэр үст" Цэрэнг шүүхэд ялав

Шүүхээс цэнхэр үст Э.Цэрэндолгорыг илт худал мэдээлэл олон нийтэд тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь гурван сар хасах ял шийтгэжээ. Э.Цэрэндолгор энэ хэрэгт шалгуулж байх явцдаа гадаад улс руу явах гэж байгаад хил дээр саатуулагдсан бөгөөд 30 хоногоор цагдан хориод байсан билээ.

Хэрэг явдлыг сануулбал, тэмээчин нэрээр овоглосон Н.Байгальмаа бүсгүй амиа алдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрээр Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлсэн дайчин бүсгүй байв. Амиа алдахаасаа өмнө өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад байсан бөгөөд өнгөрөгч оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэг дэх шинэхэн барьсан таван ханатай гэртээ галд өртөж амиа алдсан билээ.

Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор тухайн үед өөрийн цахим хуудастаа талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичиж байв.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн. Харин талийгаачийн ээж Ж.Норжмаа, охиныг нь гүтгэж, нэр хүндэд нь халдсан үндэслэлээр иргэн Э.Цэрэндолгорын эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаад, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн
этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай хүн! Тэгээд өөрийгөө улс төрийн хэргээр баригдсан гэж хуцаад бгаа шүү! Энэ авгайн хар ам, хар хэрүүл, соше�##�аар дүүрч, з�##�хааж бна. Ямар ч хэрүүлч юм, яасан ч өтлөж чадахгүй тавьтаргүй, �##########�, замбараагүй юм. Авах юм даан ч �##�га.Нас барсан бэрээ дээрээс нь дэвсдэг хадам ээж, Хоёр ачийг нь төрүүлсэн эх хүнийг ингэж бгаа хүнд, өрөвдөх нинжин сэтгэл бүр бхгүй!

Зочинш
Зочинш
Reply to  Зочин

Үнэн.

Naran
Naran
Reply to  Зочин

Xarin tiime

Зочин
Зочин

Цэнхэр үст Цэрэн гуай гэхдээ эмэгтэй хүнийхээ хувьд бас ханг�##�тай зовлон үзсэн хүн юм бна лээ шүү. Хүнийг гаднаас нь хэзээ ч бүү дүгнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аан зовлон үзсэн болохоор хүн гүтгэж болох нь тэ харин ч эсрэгээрээ байх ёстой бусуу !!!

Зочин
Зочин

Гадагш нь явахад баримчлааад байсан энэ хэргээр ш�##�гасан юм байхдааа учир нь олдохгүй улс юмаа

Зочин
Зочин

Uhsen hun bosoj ireh bishdeee uree aldsan eh hunii setgeliin zowlong hench nimgelj chadahgvi

Зочин
Зочин

Иым бусармаг юм хийж амьдарч яадаг бна аа санаанд багтамгүй юм

Зочин
Зочин

Одоо тэгээд мэдээлсэн хүнтэйгээ хэрэлдээд явна биз яасан ч хэрүүлч авгай байдаг юм яасан ч хатуу сэтгэлтэй юм нас бараад байхад ч уучилж чаддаггүй

Зочин
Зочин

Энэ мэт хүн гүтгэгч бузар хүүхэн бас ялаа үүрч чадаарай гээд хэлчих юмсан тэнэг эргүү юм ойлгодоггүй хүүхэнд шүүхээр орохоороо буруугаа хүлээчихсэн мөртлөө соши�##�д худлаа юм бичээд хүмүүсийг төөрөгдүүлээд байх юм удахгүй өөрийнх нь буруу бүрэн нотлогдож шүүхийн шийдвэр гарахаар булайг нь дэлгээд өгнө өө гэр бүл с�##�гагч хүүхэд өнчрүүлчээд орон байрыг нь булаах гээд гүтгээд байгаа авгайг

Зочин
Зочин

Улс төрийн хэргээр хэлмэгдүүлж бна гээд бгаагүй билүү?

Зочин
Зочин

Энэ бид 2-- ын үхсэн Ацын чинь Улс төрийнхэрэг гээд шааж гарсын чинь. Хар Хадам эхийн хэрэг байж

Зочин
Зочин

Өөрт нь итгэж мэдээлэл өгсөн хүнийг илчилж хэлж байснаас, хүн чанар гаргаад, хэлэхгүй бсн нь зөв. Яахав, өөрөө хүн гүтгэсэн гэгдэнэ л биз, чамайг ойлгох нэг нь сайн ойлгож бга. Нийгмийг хордуулж эхэлсэн Мүүнийг илчилсэн ачийг чинь мартахгүй, одоо харин элдэв гаж шашныхан толгойгоо өндийлгөх бхда.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Ber ni huutei ni amidarch baihdaa gadni huntei ilerhii ynhandaad baihad eej ni durgui ni hurehgui yah ve Tseren d buruu baihgui

Зочин
Зочин

ЛУУСАНГИЙН ШОРОНД ЯВАХ ГЭЖУГА ЮМ УУ? ҮСЭЭ ХАР БОЛГООРОЙ АВГАЙ МИНЬ ЦЭНХЭР ҮСИЙГ ЛУУСАНГИЙН МАНУУД ҮЗЭХГҮЙ

Naran
Naran

Yun xøngen shiitgel be..

Энхээ
Энхээ

Тэмээчин бүсгүйн �##�дар нэр хүнд түүний эх орноо гэсэн агуу үйлс бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлднээ.Муухан эрээс илүү зоригтой мундаг бүсгүй байсан юмдаа.

Зочин
Зочин
Reply to  Энхээ

Сэжгийн авгай

Зочин
Зочин

Цэрэн бол ёстой шулам. Бэрээ �##�сан шулам. Хүмүүсийг эрээ цээргүй доромжилдог.

Зочинш
Зочинш
Reply to  Зочин

Үнэн

Зочин
Зочин

Shulam tsaashaa shulam. Us honzongiin tuil

Зочин
Зочин

Хүнийг хайр найргүй доромжилж бичдэг авгай. Тэр нэг хуульч бүсгүйг элдвээр бичээд байсан. Энэ хүн эрүүл сэтгэхүйтэй хүн биш ээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button