Танилц: Нийт 44 га газар нутагтай, 869 хүн амтай Ватикан улс

Италийн Ром хотод байрладаг Ватикан улс нь 1929 оны зургаадугаар сарын 07-нд анх тусгаар тогтнолоо зарлажээ. Одоогоор Ватикан улс нь 869 хүн амтай бөгөөд улсын албан ёсны шашин нь христ бөгөөд ихэнх иргэд нь итали хэлээр ярьдаг. Улс төрийн дэглэмийн хувьд Хаант засаглалтай.
Тус улсад дэлхийн хамгийн алдартай зарим уран зургууд болон хөшөө дурсгалууд байдгаараа алдартай. Тодруулбал, Гэгээн Петрийн сүм, Сикстин сүм, Ватиканы музей гэх мэт. Ватикан улсын эдийн засаг нь ихэвчлэн шуудангийн марк болон жуулчдын бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа болон их хэмжээний хандив дээр тогтдог байна.
Итали улс нийт татварынхаа найман хувийг Ватикан улсад хандивладаг. Ингэснээр тус улс зардлаа нөхөх боломжтой болдог. Ватикан улсад дотоодын нийт бүтээгдэхүүн гэж байхгүй. Учир нь тэд ямар нэгэн барааг гадаадын зах зээлд борлуулдаггүй. Тус улсын нийт хүн амын 5.5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.
Итали хэлэн дэх Ватикан улсын албан ёсны нэр “Stato della Citta del Vaticano”. Энэ жижигхэн улс гэр бүл салалтын тухай хуульгүй гэдгээрээ онцлог аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.