НИЙГЭМНийгэм ярилцлага

Б.Болорчулуун: Хожим нь харамсахгүйн тулд шивээс хийлгэдэг

Шивээс Монголд хөгжихийн төлөө үйл ажиллагаа ирэх сар /арваннэгдүгээр сар/-ын 5-нд болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор шивээс сонирхогч, тус үйл ажиллагааг зохион байгуулж буй Б.Болорчулуунтай ярилцсан юм.

-Та шивээстэй нөхөрлөөд хэр их хугацааг өнгөрөөж байна вэ?

-Би 16 жилийг өнгөрөөжээ. Шивээсэнд их дуртай, бас хайртай.

-Анх шивээс хийлгэж байсан дурсамжаасаа хуваалцвал?

-Би их хүмүүжилтэй хүн. Болох болохгүйг ялгаж салгахаас эхлүүлээд гэр бүл маань их хүмүүжүүлж өсгөсөн. Би шивээсэнд зүгээр л дуртай. Найзуудтайгаа нийлж, өөрсөддөө зориулж анх удаа шивээс хийлгэж байсан.

-Таныг шивээс хийлгэсний дараа гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авч байв?

-Анх удаа жижигхэн, цөөн тооны шивээстэй байсан. Эцэг эхдээ их загинуулсан. Шивээсний тоо бага багаар нэмэгдэж, гэр бүлийнхэн ч дасаж эхэлсэн дээ. Эцэстээ нүүр рүүгээ л битгий оруулаарай гэж хэлсэн юм. Миний зорилго, хүсэл мөрөөдлийг ойлгодог болсон учраас л гэр бүл маань тэгж хэлсэн дээ.

-Нийгэм, бусад хүмүүс хэр хүлээж авч байна?

-Би эхэндээ хүмүүс хэр хүлээж авч буйг ажигладаг байлаа. Шивээсэнд дуртай хүмүүс тааламжтайгаар хүлээж авдаг. Тоохгүй хүмүүс ч бий. Нийгмийн дийлэнх хэсэг нь тааламжгүй хүлээж авдаг. Энэ байдал нь надад тааламжгүй байсан учраас би ч тоохоо больсон.

Миний дуртай зүйл. Дуртай зүйлээ хийгээд, бусдад гэм хор болоогүй л бол болно шүү дээ.

-Та хэчнээн шивээс хийлгэв. Хэр их мөнгө зарцуулсан бэ?

-Миний шивээснүүд том детальтай. Тиймээс тоо ширхгийн хувьд цөөн. Гэхдээ хэмжээ нь том. Солонгос улсад гурван жил ажиллаж, хөдөлмөрлөсөн юм. Энэ хугацаандаа нэлээд шивээс хийлгэсэн. Тооцоод үзвэл 35 сая орчим төгрөгийг шивээс хийлгэхдээ зарцуулжээ.

-Та өөрөө шивээс хийдэг үү, эсвэл хийлгэдэг нь үү?

-Би шивээс хийдэггүй. Харин хийлгэдэг хүн нь.

-Шивээс бол нэг төрлийн урлаг. Та манай улсад шивээсийн урлаг хэр хөгжсөн гэж бодож байна вэ?

-Нэг үеэ бодвол хөгжсөн. Шивээс хийдэг хүмүүс нь илүү хөгжиж, хүлээн зөвшөөрдөг хэсэг ч нэмэгдсэн байна. Мэдээж хэрэг нөгөө хэсэг нь шивээсийг юу гэж боддогийг мэдэхгүй. Хүн бүр өөр өөрөөр хүлээж авна шүү дээ.

Хүмүүс өөрийгөө хайрлаж, биеэ хөгжүүлэх нь хобби болсонтой ижил шивээс хийлгэж буй нь бидний хувьд ч нэг төрлийн хобби. Гудамжны дээрэмчний хийлгэдэг зүйл бол шивээс биш. Олон жилийн өмнө тийм байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо цаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

Би ингэж боддог юм. Хүн амьсгал хураах эцсийн мөчдөө амьдрах хугацаандаа хийж чадаагүй зүйлдээ харамсдаг байх гэж боддог. Энэ бүх хугацаандаа дуртай зүйлээ хийж чадаагүйдээ эцсийн мөчдөө олон хүн харамсдаг байх. Хүмүүс өөрсдөөсөө дуртай зүйлээ харамсалгүй хийж чадсан уу гэж асуух хэрэгтэй. Дийлэнх нь бусдын үгээр ямарваа нэгэн шийдвэр гаргадаг. Би ч жам ёсоор хэзээ нэгэн цагт нас барах нь тодорхой. Тэр үедээ харамсахгүйн тулд дуртай зүйлээ хйиж байгаа.

-Үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулахгүй юу. Хэд дэх удаагаа зохион байгуулж байна вэ?

-Шивээс Монголд хөгжихийн төлөө үйл ажиллагаагаа наймдугаар сарын 6-нд анх удаагаа хийсэн. Энэ удаагийн үйл ажиллагаа маань хоёр дахь удаагийнх юм.

Монголчууд, залуучуудад зориулсан энэ төрлийн томоохон шоу байдаггүй. Өмнө нь зохиогдож байсан. Тэр үйл ажиллагаа хангалттай хэмжээнд байгаагүй. Үүнийг сайжруулахыг хүссэн. Цаашдаа зуны улиралд томоохон фестиваль болгож зохион байгуулах зорилготой. Олон хүнийг хамарсан фестиваль болгон зохион байгуулахын өмнөх жижиг ажлуудын нэг бол энэ удаагийн уулзалт, үйл ажиллагаа юм.

Монголд яагаад биеэрээ дүүрэн шивээстэй залуучууд байж болохгүй гэж. Амьдарч байх хугацаандаа харамсахгүйгээр дуртай зүйлээ хийх хэрэгтэй учраас энэ үйл ажиллагааг зохиож байгаа.

-Шивээстэй хүмүүс л оролцох боломжтой юу?

-Үгүй ээ. Шивээсэнд хайртай, дуртай, сонирхдог шивээстэй, шивээсгүй бүхий л хүн оролцох боломжтой юм. Монголын хамгийн сонирхолтой шивээстэй хүмүүс ч оролцоно.

-Энэ удаагиийн үйл ажиллагааг хэр их хүн сонирхож байна вэ. Өмнөх уулзалзад хэр их хүн оролцов?

-Манай албан ёсны постер хараахан гараагүй байгаа. Ирэх долоо хоногийн даваа гарагаас албан ёсоор цацагдана. Хандалт нэлээдгүй байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаандаа 10 сая төгрөгөөр шивээс хийлгэх эрхийн азтаныг шалгаруулна.

Эхний уулзалтаа зохион байгуулсан OMNI гэх клуб дүүрэн хүн цугласан. Хэр их хүн цугласныг би мэдэхгүй байна. Ямартай ч хоёр дахь удаагийн үйл ажиллагаагаар өмнөхөөс илүү их цуглана гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2022 18:25

yaanaa hairan biye

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
10 сар 30, 2022 11:11

ийм гаж тэнэг амьтан бас байдгаа . эрүүл биеэ ингэж бузарлаж байдаг, энэ амьтантай хэн нэг өрхөд амьдрах болоо_ бас нэг тэнэг амьтан л таарах байхдаа. эсхүл энэ гоонь насаараа явах юмуу. эсхүл биологийн хөгжлийн хувьд гаж донион байхаа

Satan
Satan
10 сар 30, 2022 22:41

Zugeer l lizingee tuluud muruuruu amidar bugd uhne haha

Зочин
Зочин
10 сар 30, 2022 12:31

ЛАЛАРЫН ХАР ХОН ХЭРЭЭ ГАЛУУ ДУУРИАЖ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨГӨӨД ТАРХИАРАА ГАЗАР ШААЖ ҮХСЭН ГУНИГТ ТҮҮХИЙГ САНУУЛЬЯ.ЭДГЭЭР НУСАН ТАГУУД ХОЖМЫН ҮР ДАГАВАРАА ТООЦСОНГҮЙ ӨӨРИЙХӨӨ БИЕИЙГ ШИВЭЭС БАЙТУГАЙ ДУНДУУР ХУВААЛГАСАН Ч ТУХАЙН ХУЛГАЙЧИЙН ЭРХ БАЙХ. ГЭХДЭЭ ХОЖИМ ӨВГӨН БОЛООД САЛГА ШААГААД БООВОО БАРЬЖ ШЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОХЫН ЦАГТ ХЭЦҮҮ ДЭЭ. ҮХЭХЭД НЬ ОЙР ДОТНЫХ НЬ ХҮМҮҮС ОЧИХОД АЛАГ ЭРЭЭН БЫСДА ЭГЦ ДЭЭШЭЭ ХАРЦАН ЧАДАРЦАН БАЙХАД САЙХАН УУ? САЙХАН БИЕЭ БУЗАРЛАЖ ЯПОН СОЛОНГОСЫН ЯКУЗА НАРЫГ ДУУРИАЖЭЭ ӨӨРИЙГӨӨ ЯКУЗА ГЭЖ ЗҮҮДЭЛЖ ТЭНЭГТЭЖ ЯВАА БИЗ.СОЛОНГОС КИНО ИХ ҮЗЖЭЭ ЯКУЗА НИНЖА НАРЫГ ИНГЭЖ ДУУРИАНА ГЭЖ САНАСАНГҮЙ БОДСОНГҮЙ ЯВДАА ХОХЬ ЧИНЬ БЫСДА МИНЭЭ БООВОН ДЭЭРЭЭ АЛ ШИВҮҮЛЭЭЧ ХА ХА ХА

Зочин
Зочин
10 сар 30, 2022 14:26
Reply to  Зочин

Iim uhaanii homsdoltoi nohoin g###gnuud bol hunii amidrald oroh herggui l yum bgn bitgii ataarh ...

Зочин
Зочин
10 сар 30, 2022 13:24

Солиорцон �####�а юу энэ чинь

duuriamal mal
duuriamal mal
10 сар 30, 2022 13:59

orkoo harin ch hojim haramsanaa. aris ni end tendgui yzraad tsus ni shuureed ireheer

Зочин
Зочин
10 сар 31, 2022 00:31

Эргүү амьтан бас хожим харамсахгүй гэчихэж юунд хэрэгтэй юм бэ тийм чух�##� юм байсан бол бурхан хүнийг бүтээхдээ шивээстэй төрүүлнэ шүүдээ хайран бие хожим бөөн өвчин наад б�##�иар гаж зүйлээс чинь болж элэг бөөр цусны арьсны өвчин тусна хөгшин болхоороо мэдэрнээ гайгүй гадны замбраагүй хөгжилгүй улс үндэстний муу муухайг их дуурайх юм ийм бие эрхтнээрээ тоглосон эргүү дуракуудыг ухаантай з�##�уус бүү дуурайгаарай ямарч эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд нил вирус тарааж байна штээ юу нь сайхан байгаа юм бэ

Зочин
Зочин
10 сар 31, 2022 15:13

Японы якуза нар шиг битүү шивээс хийлгэжээ. Дэмий дээ

Холбоотой мэдээ

Back to top button