СПОРТ

Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонголоо

Монголын шатрын холбооны ээлжит Их хурал МҮЭСТО-ы бага танхимд бямба гаригт болов. Тус хуралд МШХ-ны дүрмийн дагуу эрх бүхий 183 төлөөлөгч оролцон, хөтөлбөрийн дагуу асуудлаа хэлэлцэн, Ерөнхийлөгчөө, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгон, баталлаа.

МШХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор дараах байдлаар явуулан, нэр дэвшигчийн санал хураалтын үр дүнг Их хурлын хуралдаанаар батлан шийдвэрлэв.

 Үүнд:

Нэгдүгээр санал хураалтанд нийт 181 төлөөлөгч оролцов. Тооллогын комиссоос батласан дүн:

1. Я.Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 42
2. Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 59
3. Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн саналын тоо 42
Хүчингүй саналын тоо 38

Жич: Тооллогын комиссын шийдвэрээр Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн нэг саналын хуудсанд тоо дугуйлсан тэмдэглэгээнд нэмэлт тэмдэглэгээ хийсэн тул хүчингүй гэж шийдвэрлэсэн.

МШХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор дахин явуулахаар шийдвэрлэсэн.

Хоёрдугаар санал хураалтанд нийт 168 төлөөлөгч оролцов. Тооллогын комиссоос батласан дүн:

1. Я.Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 64
2. Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 58
3. Ц.Сайнбаяр нэр дэвшигчид өгсөн саналын тоо 43
Хүчингүй саналын тоо 3

МШХ-ны дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг Тооллогын комисс нэр дэвшигчдийн төлөөлөл ажиглагчдын хяналтан дор явуулахаар болсон юм.

Хоёрдугаар санал хураалтын хоёр дахь шатанд нийт 163 төлөөлөгч оролцов. Тооллогын комиссоос батласан дүн:

1. Я.Санжмятав нэр дэвшигчид өгсөн саналын тоо 102
2. Б.Баяраа нэр дэвшигчид өгсөн саналын тоо 60
Хүчингүй саналын тоо 1

Ийнхүү Монголын шатрын холбооны ээлжит Их хурлын хуралдаанаар ерөнхийлөгчөө УИХ-ын гишүүн Ядамсүрэн овогтой Санжмятавыг нийт төлөөлөгчдийн 62.2 %-ийн саналаар сонголоо. МШХ -ны Ерөнхийлөгч Я.Санжмятав дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга буюу Гүйцэтгэх захирлаараа Ц.Цогбаярыг томилон, үргэлжлүүлэн ажиллуулахаар болов.

МШХ-ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

1.Я.Санжмятав
2. С.Ган-од
3. Б.Мөнгөнтуул
4. Ц.Батсайхан
5. Б.Наранбаатар
6. Ц.Батболд
7. Б.Гүндаваа
8. Д.Шаравдорж
9. Г.Оргил
10. Д.Эрдэнэбат
11. Ч.Баттүвшин
12. Х.Эрдэнэдорж
13. Б.Баярмаа
14. Г.Даваахүү
15. Г.Баатар
16. Б.Ану

Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн:

1. Д.Наран
2. Б.Батдорж
3. О.Хуягцогт
4. С.Сарантунгалаг
5. Б.Ариунболд

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse

Viagra Cialis Nebenwirkungen Vente Viagra Lyon Kapikachhu [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Remove Pink Amoxicillin Stain From Clot

LesOrdiff
LesOrdiff

Quanto Costa Cialis 5 Mg [url=http://cialibuy.com]Cialis[/url] Tadalafil Sale Cialis Keflex 250 Mg Doses

Kelgreelm
Kelgreelm

Priligy Medikament [url=http://buyciaonlinex.com]Cialis[/url] Discount Tadalifil cialis 5 mg best price usa Cheapest Prevacid Online

LesOrdiff
LesOrdiff

Brand Pfizer Viagra Online http://buycialisuss.com - Buy Cialis Cheapeast Generic Progesterone Best Website Worldwide On Line canadian pharmacy cialis Levitra Gebraucht

Холбоотой мэдээ

Back to top button