Аутизмтай охин нохойныхоо тусламжтайгаар Далласын өсвөрийн миссийн титмийг хүртжээ

Аутизмын хам шинжтэй Техасын өсвөр насны охин Алисон өөрийн нохой Брэдигийг дэмжлэггүйгээр АНУ-ын Даллас хотын 2022 оны өсвөр насны миссийн титмийг хүртэх боломжгүй байсан талаараа Фокс ньюст мэдээлжээ.
Алисон Эпплби 17 настай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд тус тэмцээнд түрүүлсэн нь үнэхээр цочирдом үйл явдал байсан талаараа хуваалцсан юм. Тэрбээр ярилцлагаа "Би юунд оролцож байгаагаа сайн мэдээгүй. Гэхдээ Брэдитэй хамт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үүнийг хийж чадна гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн. Би тэмцээний туршид айж байсан ч Брэнди миний дэргэд байсан нь сэтгэлийг минь тайтгаруулж байлаа. Тэр бол миний бүхий л дэмжлэг" гэлээ.
Тэмцээний ялагчийг зарлахдаа Алисон болон Брэди хоёуланд нь титэм зүүлгэжээ. Далласын өсвөр үеийн тэмцээний ялагчийн хувьд Алисон 2023 оны тавдугаар сард Техасын өсвөр насны миссийн титмийн төлөө өрсөлдөх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.