НИЙГЭМ

Хан-Уул дүүргийнхэн гараараа давс цацаж, цас хүрзэддэггүй автомашинтай болжээ

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон үүрэгтэй зам цэвэрлэгээний хоёр автомашинтай болжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагууддаа арван шинэ хогны автомашин хүлээлгэн өгсөн.

Тодруулбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай ОХУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын дөрвөн камаз машин, БНСУ-д үйлдвэрлэсэн 3.5 тонны даацтай hyundai /HD72/ маркийн хог шахаж, тээвэрлэх зориулалт бүхий зургаан авто машиныг хог тээврийн компаниудад тус тус хүлээлгэн өгсөн. Мөн ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Камаз КО-829A1" маркийн зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын хоёр автомашиныг өгчээ.

Тус зам цэвэрлэгээ, усалгааны тусгай зориулалтын автомашинууд нь:

  • орчны -30 градусаас +40 градус хүртэлх үед асфальт болон бетон хучилттай замыг цэвэрлэх,
  • зуны улиралд зам гадаргууны тоос шороог цэвэрлэх, угаах, ногоон байгууламж, зүлэг услах,
  • өвлийн улиралд дагтаршсан цас, мөсийг арилгаж, халтиргаанаас сэргийлэх бодис цацах зэрэг хосолсон үүрэгтэй.

Дөрвөн улиралд үйлчилгээнд явах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button