Top StoriesУЛС ТӨРЯрилцлага

Ж.Ганбат: 3.4 их наядын өртэй ЭТТ-г хүлээж авсан, гэхдээ өмнөх захирлуудыг муулахгүй

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны ТНБД Ж.Ганбаттай ярилцлаа.

-НАМАЙГ АЖИЛ ХҮЛЭЭЖ АВАХАД ӨДӨРТ 360 МАШИН ЦАГААН ХАД РУУ ГАРДАГ, ӨР ТӨЛБӨР 3.4 ИХ НАЯДАД ХҮРСЭН БАЙДАЛТАЙ БАЙСАН-

-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод хэдхэн өдөр өнгөрч байна. Таныг эл компанид ирэхэд ямар нөхцөл байдал угтав. Таныг угтсан тодорхой тоонуудаас дурдвал?

-Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Энэ тогтоолоор гол нь төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоосон. Аравдугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагаас эхлэн энэ компанид ажиллаж эхэлсэн. Намайг ирэхэд тус компани 7.1 сая тонн нүүрс олборлочихсон, 6 сая тонн нүүр уурхайгаас ачаад нийт 8.8 сая тонныг экспортолчихсон байдалтай байна. Мөнгөн хөрөнгө нь 24 сая ам.доллар орчим. Намайг ажил хүлээж авахад яг ийм нөхцөл байдалтай байсан.

-Баланс дээрх өр нь хэр, ашиг нь хэд байгаа юм бэ.Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” хэчнээн тонн нүүрс гаргаж чадсан бэ?

-2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгийн орлого олжээ. Нийт хөрөнгө 16.5 их наяд. Эргэлтийн хөрөнгө нь 2.4 их наяд, эргэлтийн бус хөрөнгө нь  14.2 их наяд юм байна. Нийт өр төлбөр нь 3.4 их наяд. Үүнээс богино хугацаат өр нь 2.5 их наяд, урт хугацаат нь 931 тэрбум. Хоёр их наяд төгрөгийн урьдчилгаа төлбөр гэдэг зүйл авчихсан байна. Дараа нь нүүрс нийлүүлэх гэрээтэй дөрвөн гол газар бий. 

-Хэд гараад байвал ашигтай ажиллаад байх боломжтой вэ?

-Намайг Засгийн газраас томилсон гол шалтгаан нь Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэхийг онцгой анхаарч ажиллах. Энэ дагуу би өөрийн саналыг боловсруулаад Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан  “Боомтын сэргэлтийн үндэсний хороо”-нд танилцуулсан. 

Намайг анх ирэхэд өдөрт 360 тээврийн хэрэгсэл цагаан хад руу нүүрс тээвэрлэж байсан. Энэ тоог 900-950 болгон нэмэгдүүлэх. Өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас цагаан хад руу ачиж буулгаад цааш зарж чадвал бид энэ ондоо багтаагаад 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Сард 2.5 сая тонн нүүрс гэсэн үг. Миний зорилго энэ. Би нэг зарчим баримталж байгаа.

-БИ НЭГ Ч ЗЭЭЛ ТАВИХГҮЙ, "УРЬДЧИЛЖ МӨНГӨ ӨГӨӨЧ" ГЭЖ ЯРИХГҮЙ-

-Ямар?

-Нэг ч зээл тавихгүй, "урьдчилж мөнгө өгөөч" гэж ярихгүй, хамгийн зөв зохион байгуулалтаар экспортыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулна. Дахиад хэлье, баасан гарагийн орой намайг ажлаа авахад уурхайгаас 20 гаруй км газарт 500 машины цуваа үүсчихсэн байсан. Өдөрт 360 машин гараад байгаа тул оочер үүсчихсэн байсан. Уурхай хариуцсан, цагаан хад, логистик хариуцсан дарга нарыг явуулж газар дээр нь ажиллуулсан.

-Сүүлийн үеийн мэдээлэл?

-Хамгийн сүүлийн буюу 24 цагийн өмнөх мэдээллээр 617 тээврийн хэрэгслээр 68.6 мянган тонн нүүрсийг цагаан хад руу ачжээ. 360 байсан тоо 600 гарсан. Нэгдүгээрт, Дахиад цаашаа энэ тоог 900-950 болгоно. Уурхай дээр нүүрс ачих гээд оочерлож байсан 500 машины асуудал арилсан. Яаралтай арга ажлуудыг эхлүүлээд өнөөдрөөс өр төлбөр нь орж ирж байна.

Компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нээлттэй, ил тод болгох. Уурхайд ямар компани хэчнээн төгрөгийн өртөгөөр нүүрс ухаж гаргаж байна, тээвэрлэлтийг хэний ямар компани хийж байна, өмнөд хөршийн ямар компаниуд худалдан авч байна зэрэг бүтэн циклийг ил болгоё гэж зорьж байна. Энэ бол миний хоёр дахь том ажил. Мэдээллийн далд байдлаас болж нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн хардлага их байдаг нь үнэн.

Гуравдугаарт, төлбөрөө нүүрсээр хийхээс татгалзана. Энэ нь нүүрсний алдагдлыг багасгана гэсэн үг. Урьдчилгаа төлбөр авахгүйгээр экспортын хэмжээгээрээ орлого олдог болно. Урьдчилж авдаг баахан ам.доллар дараа дараагийн жилд нь хүндрэл учруулдаг. Одоо тэгэхгүй. Нүүрсээ зараад л ам.доллароо авна. Ийм хэд хэдэн ажлуудыг төлөвлөж сууна даа.

-“Эрдэнэс тавантолгой” одоо яг томоохон хэмжээний хэчнээн төсөл хэрэгжүүлж байна вэ. Товчхон дурдвал?

-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян төмөр зам зэрэг арваад төслүүд бий.

Төмөр замуудаас эхнээсээ үр дүн гараад эхэлж байна. Одоо өдөрт 84 мянган тонноос дээш хэмжээтэй нүүрс гаргачихдаг, 950 машин тээвэрлэлтээ хийчихдэг, хил гаргаад зарчихдаг, мөнгө төлбөр нь өдөртөө ороод ирчихдэг л болгож хэвшүүлмээр байна.

-ДӨРВӨН ОФФ-ТЕЙК ГЭРЭЭГ ЭНЭ САРД БАГТААЖ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭЛТТЭЙ БОЛГОНО-

-Эдгээр төслүүд дээр явж байгаа мөнгүүд нь баланс тусгагдаагүй юм шиг хэрнээ улсын төсвөөс ч аймшигтай хяналтгүй мөнгөний урсгал явдаг гэж улстөрийн хүрээнд яригддаг. Энэ хэр бодитой байна вэ. Та тодорхой тоонууд хэлээч?

-“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замын төслүүдэд нийтдээ 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Гашуунсухайт төмөр зам сая нээлтээ хийчихлээ. Мэдээж Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх ажилд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр эл компани ажиллаж байгаа. Гэхдээ хяналттай нээлттэй, ил тод болоосой гэсэн зорилт бий. Би нээлттэй тогтмол мэдээллээд явна.

-Таныг офф-тейк гэрээ цэгцлэх үүрэгтэйгээр томилогдсон гэж харж байгаа. Дөрвөн офф-тейк гэрээтэйгээс “Голомт”-ын Д.Баясгалангийнх л ил. Анхаарч үзэх шаардлагатай хэчнээн офф-тейк гэрээ байгаа юм бэ? 

-Нийт дөрвөн офф-тейк гэрээ бий. "Тэдгээрийг бүгдийг нь нийтэд ил болго” гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэртэй. Энэ хүрээнд гэрээнүүдтэй нэг бүрчлэн танилцаж байна. Тэгж байж дараа нь ил тод нээлттэй болгоно. Чадвал арваннэгдүгээр сардаа багтаана. Процессийн юмнууд бий. Айхтар нууцлаад байгаа юм байхгүй.

-Офф-тейк гэрээний мөнгө гадагшаа гараад эргээд орж ирэхгүй бараа үйлчилгээ болоод тэндээ шингээд байгаа урсгал 2.5 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл хэр бодитой юм бэ? 

-Нүүрснийхээ 19 орчим хувийг офф-тейк гэрээнийхээ мөнгөнд үлдээгээд байсан юм байна. Тухайлбал, 100 төгрөг тутмынхаа 19 төгрөгийг гэсэн үг.

Тиймээс нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээр хийх ажил байгаа юм. Гаргаж байгаа нүүрс бүрийнхээ мөнгийг оруулж ирдэг болно гэж би дахин дахин хэлээд байгаа. Хийх зүйлс олон байна.

-Офф-тейк гэрээг хойшлуулчихвал компани, ААН-үүдийн эрх хэр хохиролтой юм бэ. Үүн дээр хэр анхаарах вэ?

-Нөгөө талуудтайгаа уулзаж, харилцан зөвшилцөж маш сайн ярилцана. Хэлэлцээрүүд хийх шаардлагатай.

-МӨНГӨ УГААЛТ ЗЭРЭГ ХАРДЛАГУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАХ БАЙХ, МИНИЙ ЗОРИЛГО БОЛ ЭКСПОРТОО НЭМЭХ-

-IPO гаргана, компанийн засаглалд олон улсын стандартад нэвтрүүлнэ гэгдэж байсан ч Д.Сумъяабазарын үед хад мөргөсөн. Одоо компанийн засаглал нь яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ. Хэт намын нөлөө ороод, мөнгө угаадаг хэсэг бүлэг нөхөд төгөлдөржчихсөн юм уу?

-IPO гаргах асуудал амжилтгүй болоод зогссон. Дахиж яригдаагүй сэдэв. Засаглалын тухай ний нуугүй хэлэхэд өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн төв оффист, 700 гаруй хүн уурхай дээр ажилладаг юм байна. Ийм байдлаар хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Уурхайн үйл ажиллагааг алдагдуулахгүй. Уурхайчдын эрх ашгийг нэгт тавина. Засаглалын хувьд хэлэхэд жаахан ажиллаж байгаад бүтцийн хувьд зөв үү, буруу юу гэдгийг хэлэх боломжтой.

"Мөнгө угаалт" гэж асуулаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах байх. Би шалгах чиг үүрэгтэй хүн биш. Би бол экспортоо нэмнэ. Нүүрс ухаж гаргахаас эхлээд зарах хүртэлх процессыг ил болгочихвол хүмүүс ойлгоно. Цахим болгоно. Одоо хаалттай тул таамаг төдий явган зүйлс их яригддаг байх л даа. Энэ бол манай урдаа барьдаг томоохон компаниудын нэг. Өмнөх болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн үр дүн шүү дээ. Цаашаа яаж зөв голдирлоор үргэлжлүүдэх вэ гэдэгт л анхаармаар байна. Үүн дээр хувь нэмрээ оруулах сан.

-“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Ариунболд гэх субьектүүдийг түлхүү шалгах акц өрнөх юм уу эсвэл Б.Ганхуягийг ажиллаж байх хугацаанд удирдаж байсан том төслүүдийг түлхүү шалгах юм уу. Нүүрсний мафитай тэмцэх акциа эхлүүлж байгаа гэдэгт таны байр суурь?

-Нүүрстэй машин алга болчихдог. Гарч байгаа нүүрсний хэмжээ зөрдөг гэхчлэн асуудлууд дуулддаг. Нэг зүйлийг дахиад онцлоод хэлье. Би уурхайгаас олборлож гаргаад машинд ачсан нүүрсний хэмжээ, хилээр гарсан хэмжээтэй таардаг болгоно. Энэ ажлаа эхлүүлчихсэн. Цаг нь ч болчихсон. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хилээр гардаг нүүрс алга болно, тоо зөрнө гэдэг байж болохгүй асуудал. Асуудал шүү.

Өмнөх захирлуудын талаар юм хэлэхгүй. Өмнө нь ажиллаж байсан захирал, уурхайчид өнөөдрийг хүртэл хөл дээрээ зогсоход хувь нэмрээ оруулсан хүмүүс. Энэ зэрэгт хүргэсэн хүмүүсийг би үгүйсгэхгүй. Тодорхой үүргүүдээ гүйцэтгэсэн. Б.Ганхуяг захирал ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь үнэн.

-БНХАУ-ын своп хэлцлийг гурван удаа хойшлуулсан. Үүнийг мэдээж юанаар төлж таарах байх. Эсвэл нүүрсний бартераар төлөх хувилбар бий.

-Тийм зүйл яригдаагүй. Ийм зүйл ч болохгүй. Баримтлах бодлогоо маш ойлгомжтой хэллээ шүү дээ. "Нүүрсээ зарлаа л бол мөнгөө авдаг" эрүүл зөв бизнесийн харилцааг төр өөрөө хариуцаж хийх ёстой. Үүн рүү л зүтгэнэ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:29

Манай дарга сайдуудын үг бол уяраана хүний тархийг хэдэн ч удаа угааж чадах увьдастай даанч амнаас унасан үгнээс цайшгүй

Зочин
Зочин
11 сар 2, 2022 10:37
Reply to  Зочин

АЖИЛ АВСАН ДАРГА НАР ЗЭЭЛИЙГ НЬ ЯРИАД БАЙДАГ . АВЛАГА ГЭЖ БАС БАЙДАГ .ТҮҮНЭЭ ЕР НЬ ЯРИХГҮЙ ЮМ.ХӨТӨЛ ,ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР , Э.Т.Т ГЭЭД БҮГД Л ХУУЧИН УЛИРЧ БАЛАРСАН ЮМ ЯРИАД Л БХЙХ ЮМ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:30

Boltugai boltugai ih l saihn ym tusgaj yrij amjilt

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:31

Тэр нүүрс �##�га болдог, тоо зөрдөг асууд�##� дээр маш сайн нягт нямбай ажилламаар байгаа юмдаа хэлж байгаа шигээ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:33

Хийж хэрэгжүүлнэ, засаж з�##�руулна гэсэн бодол зөв. Хамгийн гол нь үйлдэлээрээ харуулаарай

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:34

Amjilt ihiig hiij buteeh gej bgag chin medlee amjilt

007
007
11 сар 2, 2022 08:37

Баясг�##�ангийн Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийг 1.3 тэрбум $ хийгдсэнийг бусад төмөр замаас яагаад 3.5 дахин өндөр үнэтэй байгааг тогтоомоор байна. Ажил эхлээгүй Богд хаан төмөр зам дээр Баясг�##�анд яагаад моффтеак гэрээгээр төлбөр хийгээд байгаа юм. Нүүрсний зах зээл чинь хужаа Баясаагийн атганад орчихсон юм уу

Да лам
Да лам
11 сар 2, 2022 09:31

Ч.Хүрэлбаатар Голомт Баясаагаас татвараа авч эхэдсэн гэсээн

Зочин
Зочин
11 сар 2, 2022 09:36

Amjilt

Зочин
Зочин
11 сар 2, 2022 10:02

Үгэнд итгэхээ больсон цаг доор үйлдлийг тань л харж байя

Зочин
Зочин
11 сар 2, 2022 10:24

Одоогоор хэдэн хүн х�##�ав. Хэдэн хүн ажилд авав. Цаашид хэдийг х�##�ж хэдийг ажилд авах юм. Байцаагчдаа үнэнээ хэлчих.

Иргэн
Иргэн
11 сар 2, 2022 10:41

Аль насандаа хийсэн буян нь юм бол доо улсын мөнгийг ээлж ээлжээрээ очиж цөлмөх юмсан

Тээвэрчин
Тээвэрчин
11 сар 2, 2022 10:44

Сангийн яам Боомтын зөвлөл нь өдөрт хэдэн машин вэ гэдгийг тогтоодог бсан шүү. Гэнэт өөрсдөө очингуутаа 360 байсанг 600 болголоо гээд жүжээд байх хэрэггүй. Тээвэрчидийнхээ амьдр�##�ыг очиж үз

Даваа
Даваа
11 сар 2, 2022 11:43

нЭГ ИХ МУНДАГ АШИГТАЙ КОМДАНИ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ИХ НАЯДААР ДУУДУУЛСАН ӨРТЭЙ ДАМПУУРСАН ГАЗАР БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 11:52

Ер сайдын томилгоо самраад хаячихгүй бол ч. ер нь хэцүү дээ дарханд юу боллоо

Зочин
Зочин
11 сар 2, 2022 13:32

Ямар ч чадваргүй байж их томорчихжээ.

zochin
zochin
11 сар 2, 2022 14:41

тэгээд 2 гаруй жил суган доор нь хулгай хийж буйг манай дарга нар мэдэхгүй байсан хэрэг үү?

Зочин
Зочин
11 сар 2, 2022 15:18

Маш зөв шүү ажилын амжилт хү

Зочин
Зочин
11 сар 2, 2022 15:20

Амжилт хүсье зөв хүнээр БЭТ тавьжээ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 15:24

Ингээд л илэн д�##�ангүй ярьчихаж баймаар юм .

Удаанаа
Удаанаа
11 сар 2, 2022 17:26

ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА Л САЙН ШАЛГААРАЙ 220КМ ЗАМЫГ 2 ДАХИН ҮНЭТЭЙ БУЮУ ЗҮҮНБАЯНГИЙН 410КМ ЗАМААС ҮНЭТЭЙ БАРЬСАН ШҮҮ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 18:22

Сайн үр дүн гарах байх аа. Амжилт

Зочин
Зочин
11 сар 2, 2022 20:06

ХЭНТИЙНХНЭЭР БУЮУ ХҮРЭЛСҮХИЙН ХҮМҮҮСЭЭР ЧУХАЛ АЛБУУД ДҮҮРЛЭЭ. ЭНЭ БОЛ ДАРАНГУЙЛАЛ УДАХГҮЙДЭЭ ХӨӨРХИЙ

Иргэн
Иргэн
11 сар 2, 2022 23:22

Хэнтийн хулгайч гэлүү.Чи ч сайндаа бус хэнтийн хөлдүүнүүдийн зара�##�аар хулгай хийж х�##�аасыг нь зуза�##�ах онцгой томилолтоор очсон амьтан бизээ.

Зочин
Зочин
11 сар 3, 2022 02:02

Гэхдээ дарга нарыг муулахгүй гэж юу ч гэсэн үгий. Дандаа хоорондоо найраа хийнээ, хариуцлага хүлээдэг хүн эзэн холбогдогч байхгүй болгоод л замхраадаг

Уншигч
Уншигч
11 сар 3, 2022 11:29

Мөнгө олдог газар өртэй гэхээр сонин зард�##� нь хэтэрхий тансаг байждээ. Сайн ажиллаж ард түмнээ баярлуулаарай.

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
11 сар 3, 2022 13:24

АЖНАЙ БОЛ ЗАГЛМАЙЛСАН НҮҮРСЧИН

Зочин
Зочин
11 сар 3, 2022 15:19

Jenko nowsh Zuunbayan ruu yamar ch hereggui tomor zam bariulaad baahan or taviulchihsan. Odoo ter zamaar ni yu ch zoohgui baigaa, ugaasaa ashiggui zam.

Холбоотой мэдээ

Back to top button