СПОРТ

Манай улсын баг Бразилийн шигшээг “CS:GO” спортын төрөлд хожлоо

“CS:GO” цахим спортын томоохон тэмцээнүүдийн нэг болох Мэйжор Бразилийн Рио де Жанейро хотод болж байгаа билээ. Манай улсын баг болох “IHC Esports” Ази-Номхон далайн бүсээ төлөөлж өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний гараагаа хожигдлоор эхлүүлсэн манай улсын багийн хувьд эзэн орны “OONation” багтай учраа таарсан. Тус багийн бүрэлдэхүүнд “CS:GO”-ийн домогт тоглогчид бий. Тухайлбал, 2016, 2017 оны дэлхийн шилдэг тоглогч, Мэйжорыг хоёр удаагийн аварга Марсело Дэвид болон Мэйжорын аварга Эпитасио де Мело зэрэг тоглогчид байгаа юм. Тэднийг цахим спортын хорхойтнууд “Coldzero” болон “Taco” нэрээр нь андахгүй.
Таван цаг үргэлжилсэн тоглолтын эцэст эзэн орны багийг 2:1 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр нэг хожил, нэг хожигдолтойгоор манай улсын баг тэмцээнийг цааш үргэлжлүүлэх юм.
Мэйжорыг 15 мянган хүний суудалтай Ёнес аренад зохион байгуулсаг байна. Тус тэмцээн 1.25 сая ам.долларын шагналын сантай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:57

Манай з�##�уус ямар ч спортод хүчээ үздэг амжилт гаргадаг болжээ

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:58

З�##�уу�####�аа амжилт хүсэж баяр хүргэе

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:58

Baharhaj bn shvv zaluusaaraa tomoos tom bayr hurgey

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:59

Үнэхээр шилдэг байлаа з�##�уусаа урагшааа аижилт

Зочин
Зочин
11 сар 2, 2022 08:59

Soliotei eee zaluusaa bayar hurgey uneheer sain bailaa

Зочин
Зочин
11 сар 2, 2022 09:14

Mundag bailaaa zaluus min bayar hurgey

Зочин
Зочин
11 сар 2, 2022 17:46

Бразил улсын шигшээг хожсон гэх юмаа. Жаахан судлаж байж бичээрэй хө. Бразилаас гэхэд наад тэмцээнд чинь 00Nation, FURIA, Imperial Esports гэсэн багууд орж байгаа. Цаана нь оролцож чадаагүй ч гэсэн дэлхийн хэмжээний MIBR, paIN Gaming, Team oNe, Sharks Esports гэсэн багууд байгаа шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button