Гадаад мэдээ

Угандад "Эбола" вирусний тохиолдол нэмэгдэж, 43 хүн нас баржээ

Угандад эбола вирусний дэгдэлтийг зарласнаас хойш сар гаруй хугацааны дараа халдварын тоо нэмэгдсээр байна. ДЭМБ-аас эбола халдварын эрсдэлийн үнэлгээг нэмжээ. Аравдугаар сарын 28-ны байдлаар Угандад вирусний тархалтыг бүс нутгийн түвшинд аюулын өндөр эрсдэлтэй хэмээн тодорхойллоо.

Уганда улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр аравдугаар сарын 31-ний байдлаар эбола вирусний халдварын 130 тохиолдол бүртгэгдэж, 43 хүн нас барсан байна. Тус улсын Судан омгийн иргэд вакцины хамрагдалт дутмаг байгаа, мөн нийслэл Кампала хотод халдварын тохиолдлууд гарсан нь олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх аюулын эрсдэлийг нэмсээр байгаа ажээ.

Халдварын эхний тохиолдол есдүгээр сарын 20-нд бүртгэгдсэнээс хойш тус улсын төв болон зургаан хөдөөгийн дүүрэгт тохиолдлууд гарсан юм. Улмаар тус улсын Боловсролын яамны сургуулиудыг нээлттэй байлгасан ч бага, дунд ангийн сурагчдад төгсөлтийн үдэшлэг зохион байгуулахыг хоригложээ.

Угандагийн хөрш улсууд болох Бурунди, Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Кени, Руанда, Өмнөд Судан болон Танзани зэрэг улсууд бэлтгэлээ эрчимжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button