"Black Panther: Wakanda Forever" кинонд кредит сцен байхгүй

Марвелийн кино ертөнцийн хамгийн том уламжлалуудын нэг бол үзэгчдийг киноны төгсгөлийн хэсэг хүртэл байлгах явдал юм. Ингэснээр шүтэн бишрэгчид дараагийн супер баатруудын тухай мэдээлэл авдаг билээ. "Black Panther: Wakanda Forever" кино энэ сарын 11-нд нээлтээ хийх бөгөөд үзэгчдийн зүгээс өндөр хүлээлттэй байгаа бүтээл юм.
Тус киноны продюсер Нэйт Мур "Collider" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Доктор Доомын төгсгөлийн тухай цуурхал гарсан ч энэхүү киноны кредит сценийг оруулах төлөвлөгөө хэзээ ч байгаагүй. Надад кредит сцен байх нь зохисгүй санагдсан. Харамсалтай нь төгсгөлийн кредит сцен энэхүү бүтээлд байхгүй" гэжээ.
"Black Panther: Wakanda Forever" нь бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барсан анхны хар ирвэс Чадвик Боземаныг хүндэтгэн гаргаж буй бүтээл юм.
Энэхүү бүтээл нь төгсгөлийн кредит сцен байхгүйн улмаас хохирол амсахгүй гэж кино багийн зүгээс үзэж байгаа билээ.
Мөн энэхүү бүтээл хоёр цаг 40 минутын урттай юм. Энэхүү бүтээлд хар ирвэс болон шинэ супер баатар Рири Уильямсыг танилцуулна. Киноны нээлт болоход найман хоног үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.