Эдийн засгийн мэдээ

СЗХ: Зээлийн үлдэгдэл өсөж, 26.1 тэрбум төгрөгт хүрлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ий 20.7 хувьд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт юм. Мөн 3688 зохицуулагчтай этгээд, 2298 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажилжээ.

Нийт зээлийн үлдэгдэл өсөж, 26.1 тэрбум төгрөг болов

Нийт 202 хадгаламж, зээлийн хоршоонд 72,770 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. Хадгаламж, зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурчээ. Ингэснээр нийт хөрөнгө 266.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Үүнээс хадгаламжийн хэмжээ 189.9 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, 26.1 тэрбум төгрөг төгрөгт хүрлээ. Ингэснээр чанаргүй зээл 3.6 хувийг эзэлж байгаа юм.

930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлжээ

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 295 компани, тэдгээрийн 309 брокер, 1413 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 295 үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллага нийт 5446 хэлцлээр 1.4 сая м.кв талбай, 930.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлжээ.

Нийт 3304 хэлцлээр 300.1 мянган м.кв талбай, 88.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан, хөлслүүлж, түрээслүүлсэн байна.

24.8 мянган бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр борлууллаа

Үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид гуравдугаар улирын байдлаар 213.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулжээ. Харин 216.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна. И-баримтын мэдээгээр 410 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 24,830 бүтээгдэхүүнийг 5.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button