УЛС ТӨР

Б.Энхбаяр: Гурван агентлаг байгуулаад бүгд даргатай болж, машин унах нь

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.11.03/ үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолыг хэлэлцэхдээ 70 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хурааж байна.

Монгол Улсын шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв. 

Тэрбээр "Би энэ саналыг хоёр үндэслэлийн хүрээнд дэмжихгүй байна. Төсвийн хуулийг дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар Засгийн газраас өргөн барьсан. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг нөгөөх нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяа Цахим зохицуулалтын газар гэж байгаа.

Засгийн газраас өргөн бариагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна. Төрийн хэмнэлтийн бодлого гээд агентлагийн дарга нарыг цөөлж байна гэсэн зүйл хэдхэн сарын өмнө яриад байсан. Хэдхэн сар болоод дахиад шинээр гурван агентлаг байгуулах гэж байна. Агентлаг болгон даргатай болж, машин унана. Энэ асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яригдаагүй. Гэтэл Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирлээ" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 4, 2022 09:36

Учр�##� гишүүний байгуулах агентлаг чинь Е монголиагаа татан буулгах гэж байгаа юм уу даа. Засгийн газрынхаа ганц гялтайх ажлаа үгүй хийх гээд байна уу даа. Е монголиа иргэдэд ХЭРЭГЛЭЭ болж байхад юун бас өөр агентлаг тэр бол жинхэнэ ПОП л болох байх даа. Шинээр байгуулах агентлаг бол өмнөх сонгуульд ажилласан дараагийн сонгуульд ажиллах өөрийн БАГ юм болов уу. Хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button