НИЙГЭМНийгэм мэдээ

Үс засуулбал эрхтэн хурц болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2022.11.04 / БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 11, Шувуун хошуут одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button