Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон гурван настай хүүг горхины уснаас олжээ

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн "Улиасны тохой" гэх газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 5-ны 21.00 цагт онцгой байдлын албанд иржээ.

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэн нь хамтдаа гурван настай хүүг эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайж, 04.00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт "Буцдагийн гогт" горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арайч дээ хамгийн түрүүнд усанд үздэггүй юм уу ёстой м�##�нууд юмдаа хайран хүүхэд

Холбоотой мэдээ

Back to top button