НИЙГЭМНийгэм мэдээ

Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн монгол эрийн ар гэрийг энэ долоо хоногт АНУ руу явуулна

АНУ-ын Нортфильд хотын нэгэн орон сууцны хороололд 61 настай эмэгтэйг хүчирхийлж хөнөөсөн жигшүүрт хэрэг болсон.

Хэргийг эргэн сануулбал, цагаачид голдуу амьдардаг “Salem Walk” хороололд аравдугаар сарын 18-ны өдөр дээрх хэрэг гарсан.

Энэ хэрэгт хохирогчтой хөрш амьдарч байсан монгол залууг сэжиглэн баривчлаад буй. Шүүхээс эхний сонсголыг товлосон талаарх мэдээллүүд гаднын хэвлэлүүдэд мэдээлэгдээд байсан. Харин түүнээс хойш ямар ч мэдээлэл олдсонгүй.

Бид аравдугаар сарын 31-нд Монголын Гадаад харилцааны яамнаас тухайн монгол иргэнд хэрхэн анхаарч буй талаар тодруулахад "Сэжигтэн Ш гэм буруутай нь тогтоогдоогүй тул хувь хүнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт үргэлжилж буй. Тухайн хүний ар гэрийнхнийг АНУ руу явуулахаар ажиллаж байна. Визийг нь гаргаж өгөхөөр дэмжлэг туслалцаа үзүүлж буй" гэж байв.

Харин өнөөдөр /2022.11.07/ явцын тодруулга мэдээлэл авахаар дахин холбогдлоо. Ингэхэд "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ар гэрээс нь хүн энэ долоо хоногт АНУ руу явна" гэх мэдээллийг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:07

ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ЯГ ХҮЧИНДЭЭД АЛЖ БАЙХЫГ НЬ ХЭН ХАРСАН ЮМ ХОХИРОГЧ СЭЖИГТЭН ХОЁР МОНГОЛЧУУД БАЙНАШТ.ТЭР ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ 61 настай ЭМЭЭ БАЙЖЭЭ ХҮЧИНДЭЭД Л ОРХИХГҮЙ ХӨӨРХИЙ ҮТРЭЭ МҮТРЭЭ НЬ СУНАЦАН НЭЭГ ИХ ТООХГҮЙШТ АЛДАГ НЬ Л ИЛҮҮ БАЙНА. ТЭГЭЭД Ч АЖИЛ ХИЙГЭЭД АРАВ ТАВАН ЦААС ОЛООТОХ ГЭСЭН БОЛОХООС БИШ АЛЛАГА ХҮЧИН ХИЙГЭЭТЭХ ГЭЖ ХЭН ХЭЛЭВЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА АР ГЭРИЙХЭН НЬ ОЧООД ХЭДЭН ЦААС ӨГЧИХИЙ АРГАЛЧИХ ГЭЖ ТЭНЭГТЭВЭЭ ТЭГВЭЛ БҮГД КОЛЯ БОЛНО ШҮҮ

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:53

Gutgeleg ym bish vv

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:53

Сайн нарийн шүүх л хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:55

Худлаа л байгаасай????????????

Холбоотой мэдээ

Back to top button