Нийгэм мэдээ

Алимны цуу: Эрүүл мэндэд тус болох уу, "ус" болох уу

Нийгмийн сүлжээнд "Bragg Mongolia" компанийн импортоор оруулж ирдэг "Apple cider vinegar" нэртэй алимны цууны хүчлийн хэрэглээний талаарх асуудал маргаан үүсгээд буй.

Энэ талаар хүнсний инженерийн шинжлэх ухаанч байр суурийг болон эрүүл мэндийн гадаад сайтууд дээрх нийтлэг хэрэглээний зөвлөгөөг зэрэгцүүлэн хүргэж байна.

ХҮНСНИЙ ИНЖЕНЕР О.ГАЛ-ОЧИР: ЦУУ Л БОЛ ЦУУ. БИЕЭ БИТГИЙ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГООРОЙ

Хүнсний инженер О.Гал-Очир эл бүтээгдэхүүнийг "Уксус ууж урт насал, тур гээд сурталчлаад байх юм. "Apple cider vinegar" гэдэг нь алимны шүүсийг исгэж, боловсруулан гарган авсан СН3СООН буюу цууны хүчил. Таван хувийн цууны хүчлийн агууламжтай.

Алиманд өөрт нь байх нүүрс усыг исгэж, үүссэн спиртийг нь цааш исэлдүүлэх замаар цууны хүчлийг гарган авдаг. Энгийн нэг элсэн чихрээс ч цууны хүчил үйлдвэрлэх боломжтой. Цууны хүчлийг хүнсэнд бактерийн эсрэг нөөшлөгчөөр хэрэглэдэг. Янз бүрийн ногоо даршлахад, салат хутгахдаа хийж байна. Иймэрхүү зохистой, зөв зүйлдээ хэрэглэхгүй зүгээр халбагадаж, устай найруулж уугаад л байвал ядаж л шүдний паалангаа эвдэж, улаан хоолойгоо шархлуулна. "Cider" гэдэг бол алимнаас үйлдвэрлэж болж байгаа бүхий л зүйлийг нэрлэдэг ерөнхий нэршил.

Алимны шүүс байсан ч "cider" л гэнэ. Тэртээ тэргүй хэрэглэж байгаа нүүрс уснаас чинь энэ байтугай л бодисууд биед ялгарч байгаа. Сайн гээд битгий биеэ туршилтын туулай болгоод бай. Жаахан эрүүл саруулаар сэтгэнэ шүү хэдүүлээ” хэмээн нийтэлсэн.

ИМПОРТЛОГЧ КОМПАНИ: ЦАГААН ЦУУ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТГҮЙ. АЛИМНЫ ЦУУ ОЛОН ТАЛЫН ТУСТАЙ

Харин импортлогч компанийн зүгээс эл мэдээллийг үгүйсгэж, “Уксус буюу цагаан цуу нь ерөөсөө алимны цуу биш. Цагаан цуу нь эрүүл мэндийн үзүүлэлтгүй цуу байдаг. Харин алимны цуу нь эрүүл мэндийн үзүүлэлттэй энзим болон ашигтай бактеритай байдаг учраас эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн юм. Энэ мэдээллийг интернетээр баталгаатай маш олон их сурвалжаас олж мэдэж болно.

Алимны цуу нь бор өнгөтэй, ихэвчлэн булингартай байдаг. Энэ нь 5 -6 хувь цууны хүчил, 95 -94 хувийн ус агуулдаг. Энэ нь алимыг бутлах, шингэнийг гаргаж авах, дараа нь хоёр үе шаттай исгэх процессоор дамждаг. Үүнийг боолт, маринад, винигретт болгон ашиглаж болно, жингээ хасах, зүрхний эрүүл мэнд, хаг гэх мэт янз бүрийн нөхцөлд туслахын тулд хоолны дэглэмд нэмж болно. Алимны цуу нь жимс жимсгэнэ нэмдэг тул илүү тэжээллэг чанартай байдаг. Эдгээр нь "ACV" нь таны эрүүл мэндэд тустай янз бүрийн арга замууд юм.

Хэрэв та эдгээрийг өөрөө туршиж үзэхийг хүсвэл үүн шиг органик, түүхий хувилбаруудыг сонгохоо мартуузай. Хамгийн гол нь та гал тогооны өрөөнд алимны цуу, гэрийн эргэн тойронд цэвэрлэгээ хийхэд цагаан цуу хэрэглэнэ. Хоёр бодис нь маш хүчиллэг байдаг тул тэдгээрийг дунд зэрэг хэрэглэж, үргэлж усаар шингэлж байх ёстой гэдгийг санах нь чухал. Одоо та хэзээ ч мэдэхгүй цагаан цууг гэр ахуйн бусад хэрэглээнд хэрэглээд үзээрэй” хэмээгээд байна.

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД: АЛИМНЫ ЦУУГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОДОГГҮЙ

Хүнсний инженерийн шинжлэх ухаанч байр суурийн үүднээс харахад хэдий алимнаас гаргаж авсан ч цуу л бол цуу. Энэ утгаараа цууг эрүүл мэндийн зорилгоор ашиглах үндэслэлгүй байдаг логик нь үйлчилж байна.

Харин "Apple cider vinegar" бүтээгдэхүүний хувьд гаднаа "Өдөрт 2-3 удаа, нэг халбагыг стакан усанд найруулж уугаарай" гэсэн бичиг бичсэн байгаа юм. Мөн алимны цуу нь эрүүл мэндийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг тул найруулж уух тодорхой зөвлөмжүүд байдаг талаарх мэдээлэл гадаад сайтуудаас олдож байна.

Тухайлбал, "Times Of India" агентлагийн нийтлэлд "2016 оны судалгаагаар нэг хоолны халбага буюу 15 мл алимны цууг уух нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүүлнэ" гэж бичжээ. Мөн "Healthline", "BBC Good Foods" зэрэг сайтуудад ч алимны цууг зохист хэлбэрээр хэрэглэх нь эрүүл мэндэд тодорхой ашиг тустай талаар дурдсан байна.

Харин хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүнээс харшилдаг эсэх, заасан тунгаар нь шингэлэх зэрэгт анхаарах нь чухал аж.

Эцсийн дүндээ, алимны цуу нь бүтээгдэхүүний хувьд цуу мөн боловч эрүүл мэндийн зорилгоор хэрэглэдэг жишиг нийтлэг байна. Иймд хэрэглээндээ аль болох шинжлэх ухаанч, зохист байдлаар хандах нь чухал юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2022 18:44

АЛИМНЫ ЦУУГ АМИНААСАА УЙДСАН БОЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ ОРУУЛЖ ИРСЭН ХӨСРИЙНҮҮД ЗАРАХЫН ТУЛД ЮУ Ч ГЭЖ ХУЦНА ШҮҮ ЭНЭ ЦУУГ ХЭРЭГЛЭСЭН ХҮН АРАВ ХОНООД ҮХЭХ БӨГӨӨД ҮХЭХДЭЭ АЛИМНЫ ЦУУ АЛИМНЫ ЦУУ ГЭЖ ХОЁР ХАШГИРААД АМЬ ТАВЬДАГ ГЭНЭМ. ХЭЗЭЭНЭЭСЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУД НЭЭГ ИХ ЦУУ ЖАН ХЭРЭГЛЭДЭГ БОЛЦИЙН МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. МАХАА ЧАНАЖ ИДЭЭД ААРЦАА БУЦАЛГАЖ УУГААД ХЭВТЭЖ БАЙХАД БОЛНО ЗҮГЭЭР ОДОО Л НЭГ ИХ СҮРХИЙ ЦУУ ЖАН БУРГЕР ПИЦЦА ХАРТ ПИЦЦА МИЦЦА ИДДЭГ ГЭНЭ ШҮҮ. ХЙИЖҮҮЛСЭН УНДАА УУЖ ШАРЖИГНУУРТАЙ ТАХИА БУРГЕР БОЛСОН БОЛООГҮЙ КОФЕ УУЖ АЛЦАГНАЛДААД ҮР ДҮНД НЬ ОХИДУУД НЬ ҮРГҮЙ САРЫН ЮМ НЬ САРД ГУРАВ Ч ИРДЭГ ХӨВГҮҮД НЬ ЭМЭГТЭЙЛЭГ МАНИН ЦАРАЙТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХУДЛАА ЮУ? БОЛЬ МУУСАЙН ҮХЭРНҮҮДЭЭ ӨВСӨӨ ЗУЛГААЖ ИДЭЭД ЯВЖИЙ ИХ ДАЛЧИГНАЖ БАЙЖ БАЛРАВАА

Тод
Тод
12 сар 29, 2024 17:26
Reply to  Зочин

Битгий амны зоргоор хуцаад бай!!!Зохистой хэрэглэ гэж байна муу хөдөөний үхэр минь !!!

Зочин
Зочин
11 сар 8, 2022 18:53
Reply to  Зочин

Unen unen

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:51

Манайхан зүгээр цуу гэдэг үгний утыг нь л бодоорой.

Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:52

Mash buruu shvv tsuu l bol tsuu shvv de

Зочин
Зочин
11 сар 7, 2022 22:47

Олон жил ууж бн даа. Химийн нэгдлийн хувьд хүний ходоодонд ямар ч муу нөлөөгүй. Хэзээ, ямар хэмжээгээр уухаа л эмчийн зөвөлгөөгөар шийдэх ёстой. Гэхдээ монголд тийм эмч олдохгүй л боловуу! Шүдэнд х�##�гаатай нь үнэн.

зочин
зочин
11 сар 7, 2022 22:55

Г�##�очир инженэр ухаардаг уншдаг хэн нэгэнд эрүүл мэндэд тус�##�сан баих Алимны цуу нь цэвэр шүүлтгүи нь бага зэрэг эрдэстэи Харин шүүсэн нь ямарч органик бодис баихгүи Аль нь адилхан хүчил шүү Хүнсэнд хэрэглэх ариутг�##�д гээд олон заавартаи Гэхдээ өнөөдөр Монголчуудын хүнснии зүилс ихэвчлэн хүчиллэг баигаа учраас олон хүмүүсиин ходоодны хүчил өндөр баигаа шүү Иим хүмүүс турна гэж хүчил өлөн дээрээ уухаар ходоод түлэгдэнэ гэж оилгох хэрэгтэи Цуу уугаад ходоодны өвчтэи болчихлоо гэсэн цөөнгүи хүн сонсогдож бна Импортлогч нөхөд эерэг сөрөг т�##�ыг зөв таилбарлах үүрэгтэи

мэдэхгүй
мэдэхгүй
11 сар 8, 2022 00:25

ууж байгаа хүн байгаа бол яахав дээ тэгээд тэнэгүүд үхэж л байг даа ... Ийм юм мэдэхгүй ууж байв�##� яая гэхэв ууж л байг үхэж л байг амьтнаа уйдсан тэнэгүүд .. мэдээж энэ бүтээгдхүүнийг оруулж ирж байгаа компани дангаар нь ууж болно гэж оруулж ирэхгүй нь лавтай шүү дээ МЭДЭЭЖ ЯАНЗ БҮРИЙН НОГОО ДАРШЛАХ ЗОРИУЛАЛТААР Л ОРУУЛЖ ИРЭЭ БАЙЛГҮЙ ДЭЭ ҮҮНИЙГ ЗОРИУЛАЛТААР НЬ БУС ХЭРЭГЛЭЖ БАЙВАЛ ЯАЯ ГЭХЭВ ХЭРЭГЛЭЭЖ БАЙЖ БАЙХААС ТЭНЭГҮҮД !!!!!!!!!.......

Зочин
Зочин
11 сар 10, 2022 08:42

bi uuj ch uzeegui minii ergenntoironschergeldg hun ch bhgui.uugaach gj helj l bsn....uugaagui uuh ch ugui!

Холбоотой мэдээ

Back to top button