Дэлхийн хамгийн сайн төлөвлөлттэй таван хот

Дэлхийн хот төлөвлөлтийн өдрийг тохиолдуулан хамгийн шилдэг төлөвлөлттэй таван хотыг танилцуулъя.
1.Сингапур хот, Сингапур
Хүн амьдрахад хамгийн таатай, цэвэр, тохилог орчныг бүрдүүлсэн хотуудын нэг бол Сингапур. Дэд бүтэц болон үйлдвэрлэлийн хүчин чадал өндөртэй. Тус хотын төлөвлөлтийг хийхдээ дүүрэг дүүргээр нь хийдэг байна. Нэг удаагийн төлөвлөлтөө хийхдээ 500 га талбайд хийдэг ажээ. Жишээ нь, 200 мянган хүн амьдрана хэмээн таамаглахад дэд бүтцийн хангамжийн тоо болон орон сууцныхаа тоог гаргадаг. Улмаар зам, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний хэсэг гэх мэтээр үе шаттайгаар төлөвлөдөг байна.

2.Сөүл хот, Өмнөд Солонгос
Энэ улсын метро дэд бүтцийн ачааллыг үүрдэг, нийтийн тээвэр нь сайн хөгжсөн улс. Сөүл хот иргэдйн оршин суух бүс, худалдааны болон зугаа цэнгээний газруудын хөдөлгөөнийг зааглаж өгсөн байдаг. Авто замууд нь тусгай дугуйн замуудтай. Энэ мэтээр замын хөдөлгөөний ачааллыг хөнгөлдөг байна. 8500 гаруй өнгөт автобус иргэдэд үйлчилдэг аж.

3.Чандигарх хот, Энэтхэг
Чандигарх хотыг Швейцарь-Францын архитектор төлөвлөж, ижил хэмжээтэй олон хэсэгт хувааж, замын сүлжээ саадгүй байдаг ажээ. Олон хэсэгт хуваахдаа хотын дүүргүүдийг төрөлжүүлдэг байна. Дүүрэг бүр хүрээлэн буй орчны шийдлийг төгс гаргаж, ногоон байгууламж, тариалангийн талбай, худалдааны гудамж зэргийг сайтар төлөвлөсөн аж.

4.Цюрих хот, Швейцарь
Швейцарийн хамгийн том хотуудын нэг юм. Энэхүү хот мэргэшсэн хот төлөвлөлттэй тул хот төлөвлөлтийн бодит жишээ болдог байна. Уг хот нийтийн тээврээрээ алдартай бөгөөд нийтийн тээврийн сүлжээний ачаар Цюрих хотын оршин суугчдын хувьд автомашины хэрэгцээ зайлшгүй хэрэглээ нь биш болсон. Ингэхдээ автобус, трамвайнаас эхлүүлээд гатлага онгоц, дугуй гэх мэт тээврийн хэрэгслийг түлхүү ашигладаг.

5.Бразилиа хот, Бразил
Энэхүү хот нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын нэг бөгөөд төлөвлөлт сайтай гэдгээрээ алдартай. Орон сууцны хороолол нь ихэнхдээ хотын төв хэсэгт байрлаж, блокуудад хуваагддаг. Блок бүрд цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр, сургууль, эмнэлэг байрладаг ажээ. Мөн хурдны замын дэд бүтэц сайтай юм байна.

Дээрх хотууд 2022 оны хамгийн сайн төлөвлөлттэй таван хотоор шалгарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.