УЛС ТӨР

УИХ-ын дэд даргын томилгоог МАН Бага хурлынхаа дараа хэлэлцэнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдон дэвшсэн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы суудал хоосон байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн /2022.11.08/ 11.00 хуралдаанаар түүний орны томилгоог хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч, хэлэлцсэнгүй.

УИХ-ын дэд даргын суудал болоод Боомт хариуцсан сайдад Архангай, Өвөрхангай аймгуудад квот олгохоор МАН-ынхан тохиролцсон тухай улстөрийн хөшигний ард яригдаж буй. Энэ хүрээнд С.Чинзориг, Ж.Мөнхбат гэсэн нэрс тодорсон.

Тэдэн дээр өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нэр шинээр нэмэгдэв. Улмаар өнөөдрийн УЗ-ын хуралдаанаар С.Чинзрориг, Ц.Даваасүрэн нарын нэрсийг оруулж ирж, санал хураана гэх мэдээлэл цацагдсан ч, худал юм.

Тодруулбал, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын дэд даргын томилгоог Бага хурлын дараа ярилцана гэдэг мэдээлэл өглөө. МАН Бага хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 06-нд хийхээр товлов. Тэгэхээр ирэх сар хүртэл УИХ ганц дэд даргатайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг юм.

Энд онцлоход, Ц.Даваасүрэнгийн хувьд ямар нэгэн сайд, даргын албан тушаалд очихын туйлын хүсэлтэй ч жийгдсээр ирсэн. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаан болгон дээр хэрүүл хийж, орилсоор намынхантайгаа түнжин муутай байгаа билээ. Энэ тухай намын нөхөд нь болоод сөрөг хүчнийхэн ч тодотгон хэлж, шүүмжилсэн удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2022 14:32

ДЭД ДАРГААР ЯАХЫН БЭ? МАНАЙХААН ТА НАРЫГ ХАРААСААР МУУЛСААР ТА НАРЫН ХИЙМОРЬ ЛУНДАА БӨГС АРЧСАН ЦААС ЛУГАА БОЛЖЭЭ.ЗАНДАНШАТАР ГАДАГШАА ДОТОГШОО ТЭНЭЭД ЯВЦАН ҮЕД НЬ ХУРЛААР ЯАДЫН ТА НАР ХУРАЛДААД ЮУ ШИЙДДЭГ ЮМ ХАРИН Ч ИХ ГАЙ ЛАЙ БОЛЖ БАЙГААГАА МЭДЭЖ АВ.НҮДНИЙ БУЛАЙНУУД ИХ БАГА ХУЛГАЙЛСНАА ДУУДАЛЦААД ДЭД ДАРГА ТИЙМ ЧУХАЛ БОЛ ХӨӨРХИЙ МУУ ГОНГИНУУР ОЮУНЧИМЭГИЙГ ОНГИРООГООД ТАВЬЧИХ ЭНЭ ЭМГЭН ОДОО АХИН КВОТГҮЙ БОЛСОН НЭГ МУУ СЭТГҮҮЛЧ ХЭТЭРХИЙ ХОЛ ЯВЧЛАА ОДОО БОЛНО ДАРААГИЙН СОНГУУЛЬД ОНИГООНД ОРОХГҮЙН ТУЛД ҮЛДЭЭХ ХҮМҮҮСИЙГ БИ ДАХИН ХЭЛЬЕ САРАН АВХАЙ ЭНЭ ТӨРИЙН АУГАА МАНДУХАЙ САРАНГЭРЭЛТЭН ЖАРГАЛМАА АНУЖИН ГОНГИНУУР ОЮУК ШҮЛЭГ БИЧДЭГ ГЭХ ГОМПИЛДООГИЙН ОХИН СОЛОНГОС НӨХӨРТ ӨНӨРБОЛОР НЯМААГИЙН ЭНХБОЛД СҮ.БАТБОЛД ДАВААСҮРЭН ТОГТОХСҮРЭН РАДНААСЭД БЯМБАЦОГТ СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ БОЛОРЧУЛУУН ГЭЭД УРТ ЖАГСААЛТ ХӨВӨРНӨӨ ТА НАР ИХ ХУРАЛД ГАРААД БАЙГАА ЭНЭ АЛИАЛАГЧ НАР ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭЖ АНДУУРААГҮЙ БИЗ МАЙ ШҮҮ ТА НАР ҮҮНИЙГ САЙН МЭДЭЖ БАЙГАА

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:01

Энэг нөхөр нэг хэрүүлч авгай шиг л байхийн

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:02

хэрүүл хийж л харагдахийн юм хийж харагдахгүй юм

Зочин
Зочин
11 сар 8, 2022 16:02

zawharsan ym

Холбоотой мэдээ

Back to top button