Алмаазан солир алмаазан гарагийн хэлтэрхий байсныг тогтоожээ

2008 онд дэлхий дээр унасан /Судан, Нубийн цөл/ алмааз агуулсан солирын хэлтэрхий нь манай Нарны аймагт байж байгаад дэлбэрсэн нэгэн гарагийн хэлтэрхий болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Эрдэмтэд нээлтээ “Nature Communications” сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Алмаазан солирын эх гариг нь тэрбум жилийн өмнө Нарны аймагт байсан бөгөөд өөр гаригтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, сансрын уудамд бутарсан гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Хэмжээний хувьд Буд, Ангарагын дайтай байсан гэж үзжээ. Алмааз буюу очир эрдэнэ нь ийм хэмжээтэй гариг дээр л үүсэх боломжтой байдаг гэнэ. Алмаазан солир 2008 онд хойд Судан дахь Нубийн цөлд унасан юм. Эрдэмтэд өндөр хүчин чадал бүхий микросковоор талстуудыг нь судалснаар дээрх үр дүнд хүрчээ.

Энэхүү нээлт нь Нарны аймгийг бүрдүүлж буй одоогийн гаригууд нь хэд, хэдэн томоохон хэмжээтэй гаригууд мөргөлдөж бутарсан хэлтэрхийнээс үүссэн гэсэн онолтой нийцэж байгаа гэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Микроскоп гэж бичдэг биздээ.