Гадаад мэдээДЭЛХИЙ

Уур амьсгалын өөрчлөлтөд Их Британи 1.7 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн хамгийн том уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жил бүр COP27 уулзалт Египет улсын Шарм-эль-Шейх хотод өнгөрсөн ням гарагаас эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар дараах чиглэлүүдэд анхаарахаар болжээ. Үүнд:

  • 2015 оны Парисын гэрээнд тусгасан дэлхийн дулаарлыг 1.5-2 хэмд хязгаарлах зорилтыг бодит болгохоор ажиллах
  • Дэлхийн дулааралд дасан зохицох арга хэмжээг эрчимжүүлэх
  • Дэлхийн дулааралд эрчимтэй өртөж буй буурай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг юм.

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц уур амьсгалын асуудалд өртөмтгий улсуудад 170 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Их Британийн Ерөнхий сайд РИши Сунак 2025 он гэхэд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлж, 1.7 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн мэдээллээ.

Энэхүү уулзалт нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдсэн 195 улсын төрийн тэргүүд болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид СОР буюу Талуудын бага хуралд цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцдэг. Хятад, Энэтхэгийн Ерөнхийлөгч, Австарли, Канадын Ерөнхий сайд нар энэ удаагийн уулзалтад оролцохгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button