Шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэгчид Европын эргийн ойролцоо зогсжээ

Шингэрүүлсэн хийн тээвэр хийж буй 30 гаруй танкер Европын ойролцоо хөвж байгаа ажээ. Тэр дундаа баруун хойд Европ болон Иберийн хойгийг тойрон сул зогсож байгаа аж. Эдгээр хөлөг онгоцууд нийт хоёр тэрбум ам.долларын өртөгтэй тээвэрлэлт хийж байгаа талаар тээврийн аналитик компанийн "Vortexa"-гаас мэдээллээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Европын ойролцоо далайд хөвөх "LNG" хөлөг онгоцны тоо хоёр дахин нэмэгджээ.
Худалдаачдын хувьд өвлийн улиралд агаарын температур сэрүүсэж, Европын агуулах дахь байгалийн хийн нөөц багассантай холбоотой ирэх саруудад үнэ өсөх хүлээлттэй байгаа аж. Мөн Атлантын далайг гаталж буй 30 онгоц байгаа ажээ. Энэ мэтээр Европын орнуудад өвөл болохоос өмнө нөөц багассантай холбоотойгоор танкерын дараалал үүссэн байна.
Европын хийн агуулахуудын хүчин чадал аравдугаар сарын эцсийн байдлаар 94 хувьтай байжээ. Бельги 100, Франц 99, Герман 98 хувьд хүрсэн хэмээн "Gas Infrastructure Europe"-оос мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.