"ЭБУЦС-ын нөлөөллийн бүс дэхь 1500 иргэн тус бүрт 30 саяыг олгох ёстой"

УИХ-ын гишүүн А.Адьшаа өнөөдөр /2022.11.09/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэбүрэн"-гийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төсөл өргөн барих талаараа мэдээлсэн.
УИХ-ын гишүүн А.Адьшаа "Эрдэнэбүрэн"-гийн цахилгаан станцын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа 300 гаруй өрхийн 1500 гаруй иргэнд нэг удаагийн мөнгөн тусламж олгох хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ төсөл баруун бүсийг хямд төсөр эрчим хүчээр хангах төслийг явуулах асуудал Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж ойлгож, энэ төслийг дэмжиж ажилладаг юм. Нөлөөлийн бүс дэхь айлуудтай холбоотой олон асуудал анхаарал татаж ирлээ. Үндэсний эрх ашигт хамаарах төслийг явуулах ёстой. Гэхдээ нөлөөллийн бүсэд байгаа ард иргэдийн Үндсэн хуульд заасан баталгаат эрхийг нь хангаж, амьдрах орчин, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь хамгаалах эрхийг нь Монголын төр шийдэж байж, дараагийн асуудлуудыг явуулах бололцоогоор хангах ёстой.
Тиймээс нөлөөллийн бүсэд байгаа 1500 гаруй иргэнд нэг удаа 30 сая төгрөгийн тусламж олгох хуулийн төслийг өргөн барьж байна. Энэ 30 сая төгрөгийг улсын төсвөөр олгох боломжгүй учраас Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтэд зориулсан 288 сая ам.доллар бий. 216 сая ам.доллараар нь цахилгаан станц барихаар Хятадын компани шалгарсан байгаа. Үүний үлдэгдэл болох 17 сая доллараар нөлөөллийн бүсэд байгаа ард иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг нь хангаж өгөх ёстой. Энэ бол Монгол төрийн үүрэг. Ойрын хугацаанд шийдвэрлэж маргаангүй шийдвэрлэх ёстой гэдэг үүднээс хуулийн төсөл өргөн барилаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Базарваа нь
Ямар сайхан г�##�зуу сан�##� вэ. Хууль гаргаж гаруудад мөнгө тараах юмуу. Арай дэндүү биш гэжүү
uuruusuu uguurei lalraa, songuulidaa beldtsen shaajiin
Энэ улс оронд ийм шантаажаар бүтээн байгуул�##�тыг үгүйсгэдэг баймааргүй байх юм