УЛС ТӨР

"Хаашаа аялах вэ гээд бодоход толгойд нь орж ирэх улсуудын нэг болгоно"

Хуваарь ёсоор лхагва гараг бүр Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2022.11.09/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсад зочлох жилийг 2022-2025 онд болгохоор зарлаж байгаатай холбогдуулан олон улсад улс орноо хэрхэн сурталчлан таниулах вэ гэдэг коммуникацыг төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хамгийн түрүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг юу байх вэ, цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэхчлэн тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар манай улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүн бол аялал жуулчлал. Welcome to Mongolia гэдэг илэрхийллийн хүрээнд энэхүү дүр төрийн тодорхойлон гаргасан.

Ямар төрлийн бичвэр бичлэгийг хэрэглэх вэ, ойлгомжтой бөгөөд Монгол утга агуулгыг илэрхийлсэн байх гэдэгт анхаарна. Дараагийн гурван жил улсаа хэрхэн сурталчлах, таниулах вэ гэдэг нэгдсэн бодлогын стратегийг Засгийн газраар батлуулна. Олон улсын томоохон хэвлэл мэдээллийн салбаруудтай хамтарч эерэг байдлаар гаргаж ирэхийг зорьж байна. Монгол Улс Аялал жуулчлалын байгууллагууд, жуулчдад зориулан нэгдсэн календарийг гаргана. Хамгийн гол нь компьютероо асаагаад аялах орны тоонд Монгол гэдэг улс толгойд нь орж ирдэг байх коммуникацийн төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:50

Ерөөөл бат оршиг ээ.

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:51

Хэзээ нэгэн цагт тийм болох л болно. Юм нэгэн хэвийн байхгүй шдэээ

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:51

Dandaaa muu bolohgvi butehgvi bn gj yu bhaw

Зочин
Зочин
11 сар 9, 2022 15:51

Болтугай????????????

Магсар
Магсар
11 сар 9, 2022 18:50

Мөнгө тоолж юм үзсэн бүсгүйд одоо ажлаа оновчтой төлөвлөж сайн гүйцэтгэхээс өөр юу байхав.Гадаад хэлтэй гадаад зүс төрх сайтай царайлаг ийм байх нь ажил бүтээхэд нөлөөлдөг юмшүү Амжилт хүсье

Иргэн
Иргэн
11 сар 9, 2022 22:21
Reply to  Магсар

Пээ ямар нүдээр хараад гадаад дүр төрх сайтай гэж чадна вэ.Гамбир царайлсан юм л байна.

Зочин
Зочин
11 сар 9, 2022 18:59

Ха ха ингэж хошгируулаад

Зочин
Зочин
11 сар 9, 2022 19:12

Гудамжинд босоогоороо шээх гэж Монголд ирэх үү? Гадныхан. Эсвэл болжмор ч үгүй болтол эзгүйрсэн хоосон т�##� нутаг үзэх гэж ирэх үү? Эсвэл хуршсан тосонд чанасан хуушуур идэх гэж ирэх үү? Яах гэж, юу үзэх гэж гадныхан Монголд ирэх вэ?

HEND HAMATAI YUM
HEND HAMATAI YUM
11 сар 9, 2022 20:43

TEGEHIIN TULD NAAD BAAZ TUR JOLOOCH HUTUCH GEED BUGDIIG MEGRSHUUL.DED BUTSETS GEED 00 ASUUDLAAS EHLEED

Gah2
Gah2
11 сар 9, 2022 20:45

Dunku a l gehuu

Зочин
Зочин
11 сар 9, 2022 22:04

Энэ хавтгай нүүртэй мөнгөөр сайд болсон авгайг �######�уулаачээ

Иргэн
Иргэн
11 сар 9, 2022 22:18

Энэ хоосон толгой бас хий мөрөөддөг өвчтэй болчихож.Чадахгүй чам шиг авгай эртхэн зам чөлөөлбөл барав..Иймэрхүү мөрөөдлийн юм зохионо гэвэл чамаас илүү уянгын х�##�илтай зохиох хүн зөндөө.Толгой сэтгэл хоёрт чинь хэзээ чбагтахгүй мөрөөдөл байна.

Холбоотой мэдээ

Back to top button