УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нарын үүрэлцэх балгийг Ш.Батхүүд 10 жилийн ял өгч хаалаа

“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авч, улмаар Арбитрын хэмжээнд асуудал нь хүндэрсээр, 2019 онд Эрсдлийн сангаас нь 40 сая ам.доллар гаргаж өрийг дарж байв. Уг асуудлаарх шүүхийн зардалд л гэхэд “Эрдэнэт” үйлдвэрээс 37.8 тэрбум төгрөг зарцуулсан түүхтэй.

Харин Ш.Батхүүд хамаарах хуулийн асуудал арваад жил сунжирч явсаар, өчигдөр /2022.11.09/ шүүхийн шийдвэр гарч, түүнд 100 жилийн хорих ял, 109 тэрбумыг төлүүлэх шийдвэр гаргав. Үүний Ерөнхий сайд асан С.Баяр, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар зүгээр үлдэцгээв.

С.Баярын хувьд ард тухайн үед Ш.Батхүүтэй андлалцаж, хамаг л бизнесүүдэд нь  улс төрийн дэмжлэг үзүүлж явсан нэгэн билээ. Хөшигний ард “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаа гаргах чиглэлийг аман байдлаар Д.Сугар, Ч.Ганзориг нарт Ерөнхий сайдын хувиар өгсөн ч гэгддэг.

Д.Сугарын тухайд Ш.Батхүүтэй холбоотой хэрэг нь хүндэрч, шүүхээр шийдэгдэх нөхцөл бүрдэнгүүт тэрбээр  ҮХЦ-ийн гишүүнээр сууж, хуулийн хамгаалалтад ороод байсан юм. ҮХЦ-ийн гишүүнээс буунгуут түүнийг Ш.Батхүүд хамаарах хэргээр нь шалгана гэгдэж байсан ч нам болсон.

Ч.Ганзоригийн хувьд УИХ-ын гишүүн, хүү Тэмүүлэнгээрээ хуулийн гол хамгаалалт, лоббигоо нь хийлгэж, 2 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрт төлөгдөж, 14 саяар торгуулах шийдвэртэйгээр шүүх процессоо хаалгав.

“Эрдэнэт” үйлдвэрийн данснааас Ш.Батхүүгийн өрийг төлсөн 40 сая ам.доллар нь одоогийн ханшаар 140 тэрбумтай тэмцэж буй. Шүүхийн зардалд зарцуулсан дүнтэйгээ 180 тэрбум давсан хохирол учруулсан нь харагдана. Гэвчиг шүүхээр асуудал нь явсаар, Ш.Батхүүгийн хураагдсан гэх хөрөнгүүдийн жагсаалтаар 109 тэрбумыг төлүүлэх шийдвэр гаргалаа.

Улсын мөнгө уйлдаггүй гэж. Асар их мөнгөний урсгалтай “Эрдэнэт” үйлдвэр ингэж үе үеийн улс төрчдийн мөнгө угаадаг, хамаарал бүхий этгээдүүдээ мөнгөжүүлдэг. Хууль бус олон аргаар санхүүг нь бусниулж орхиод, ямар ч хариуцлага хүлээхгүй явж оддог жишиг тогтсон газар болоод удаж байна.

Ш.Батхүүгийн кэйс дээр л гэхэд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар ямар ч ял зэмгүй үлдэж байгаа нь шүүх засаглал улс төрчдийн толгойг ямар ихээр илж буйг харуулсан үзэгдэл болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2022 11:31

Iim shudarga bus baij bolohgvi shdeee

Зочин
Зочин
11 сар 10, 2022 11:32

Ардуур нь суугаад үлдэж буй энэ нөхөд бүр ч аюултай сэжигтэй шүү. Бүгдийг нь ш�##�га

Зочин
Зочин
11 сар 10, 2022 11:33

Хууль дүрэмээ дээдэлж шударга байцгаая бусад нь ч гэсэн ял авч улсад учруулсан хохиролоо барагдуулах эрхтэй

Зочин
Зочин
11 сар 10, 2022 11:34

Yagaaad iim bus handana we hamgiin ih nootoi end nerlehdsen humuuusiig shalgah heregtei shdee

Алдсан бололтой
Алдсан бололтой
11 сар 10, 2022 11:43

100 жилийн хорих ял???

Цэцэг
Цэцэг
11 сар 10, 2022 12:24

Эд нар үр удмаараа өр төлөөсөө төлнө дөө �######�уул эрлэгийг хуурдаггүй юм даа

Зочин
Зочин
11 сар 10, 2022 12:36

100жилийн хорих ял ккк

Зочин
Зочин
11 сар 10, 2022 13:00

Батхүү чинь анхнаасаа би ганцаараа үүрнэ гээд байсан билүү

Дангаасүрэн
Дангаасүрэн
11 сар 10, 2022 13:21

Арай дэндүү.Муу сайн хув�##�знууд.

Bold
Bold
11 сар 10, 2022 14:07

Sanaa zoboltgui Sugar hunii muugaar uheh bolno Bukh yum ezentei Shuuhees multarsan ch Tenger urshuuhgui

АНД
АНД
11 сар 10, 2022 14:38

100 жил биш 10 гэсэн байхаа??

Зочин
Зочин
11 сар 10, 2022 15:08

Санж . Баяр , Д. Сугар , Ч. Ганзориг чууд СҮНСНИЙ баяраар л ха�##�гаа сайн түгжиж байгаарай , Тэгээд тэгээд ЭРЛЭГЭЭС мултарч чадахгүй л болов уу даа , нөгөө ... дээвэр дээрээ гарч суугаад үхрийн эврээр хийсэн хөөрөгний х�##�багаар ХУЛЬХАА ухаж суусан шиг л юм болох болов уу , ээ дээ эрлэгийн илч нэг ирвэл " з�##�уу эхнэрээ будаж дэргэдээ суулгаад ч нэмэр байдаггүй гэдэг ...

Зочин
Зочин
11 сар 11, 2022 15:26

энэ БАТХҮҮ ЯЛ авах нь үнэн үү тэгээд нөгөө хамсаатан болох БАЯР ГЭХ мэт нөгөө хэд нь ял авахгүй юм уу зодоон хийсэн з�##�уучуудыг болохоор хам хэрэгтэн гээд яллаад шоронд хийдэг биздээ та нар тэр шиг ээ БАТХҮҮгийн хам БАЯР мэтийн хам хэрэгтэнгүүдийг бас яллах ёстой

Зочин
Зочин
11 сар 29, 2022 03:05

Ганзоригоо жооохон охин тэтгэж спо шааж явахаар өрөө төл!!!

Холбоотой мэдээ

Back to top button