Оюу толгой: Далд уурхайн зардал дахин 0.3 тэрбум ам.доллараар “хэтэрчээ”

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 2020 оны тооцоололд 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж байсан. Үүнийг “Рио Тинто” талаас геологийн тогтоцтой холбон тайлбарласан бол “Туркоиз Хилл Ресурсес”-ийн хувьцаа эзэмшигчид менежментийн алдаа хэмээн үзэж байв.
Улмаар эл 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт маргаан дагуулах болсон. Ингэсээр Оюу толгойн хэлэлцээний хүрээнд уг хэтэрсэн зардлыг хөрөнгө оруулагч тал өөрсдөө санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн билээ. Нэгэнт тохиролцсон тул ямар шалтгаанаар зардал хэтэрснийг эцэслэн тогтоох асуудал мартагдсан юм.
Тэгвэл, “Оюу толгой” ХХК гуравдугаар улирлын тайлан мэдээгээ аравдугаар сард танилцуулсан билээ. Үүнд далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой шинэчилсэн мэдээллүүд багтсан.
Ингэхэд 2022 оны зургадугаар сард шинэчилсэн зардлын тооцооллыг гаргаж, Хойд Хюго-1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцсон байна. Энэ нь 2020 оны, 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн зардлаас дахин 0.3 тэрбум ам.доллараар хэтэрсэн дүн юм.
Одоо нэмэгдсэн зардлын энэхүү тооцооллыг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хянах юм.
Харин “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурес” компанийг “Рио Тинто” групп бүрэн худалдаж авах хэлцэл үргэлжилж байгаа. Энэ сарын 15-нд “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, энэ асуудлыг шийдвэрлэх юм.
Гэхдээ, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн гурав нь Монголын Засгийн газрыг төлөөлдөг. Мөн гурав нь TRQ-г, гурав нь “Рио Тинто”-г төлөөлдөг билээ. Хэрэв дээр дурдсан процесс өрнөвөл зургаан гишүүн нь “Рио Тинто”-гийн төлөөлөх болох боломжтой юм. Ингэвэл аливаа асуудалд Монгол талын санал тусах магадлал улам буурна.
“Оюу толгой”-н ТУЗ ойрын хугацаанд хуралдах чигтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegne sh dee. Oilgomjtoi sh dee. KHamag yumnii yne usuud baikhad naad khymyyst chin' khuuchin tusuvlusn yneer yumaa zardag amitan gej baikhgyi sh dee. Iim balai medee beldej baikhaa bolimoor yum.
Эзэнгүй төр засагтай. Дарга нар нь өлөн гэхэд дэндүү өлөн новшнууд байхад аргагүй
Karmaildag bish uls orniihoo toloo temtadeg setgelten garch irj baij l iim asuudal garch ireheen bolih baihdaaa hoorhii
Ta nar setgelteisen bol odoo ch oroitoogvi bna
Хүрэлсүх ерөнхийлөгчөө, Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа ИХ-ын дарга Занданшатараа ард түмэнтэйгээ хамтарч Оюу толгойн үндсэн гэрээнд зарим өөрчлөлт оруулж гарч байгаа баялагтаа тавих хян�##�таа сайжруулж, Монголын банкаар борлуул�##�тын орлогоо дамжуулдаг болгон Хувьцааныхаа 50 иас дээш хувийг өөрсдөө эзэмшье. Гадаадынхны захи�##�гаар гарган хээль хахуулиар батлагдсан АМ хуульд өөрчлөлт оруулъя. Рio Tinto - д мэдэгдэл өгөөд эсрэг тохиолдолд хийлээ хаагаад суучих.