ЭРҮҮЛ МЭНД

Омикроны шинэ хувилбарууд халдварлах чадвар өндөр байгааг анхааруулав

ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбар, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн талаар өчигдөр /2022.11.11/ зарласан билээ.

Энэ оны 44 дүгээр долоо хоногт коронавирусийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Омикроны шинээр илэрсэн хувилбарууд халдварлах чадвар маш өндөр байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийнхөн "Омикроны шинэ хувилбар ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх зэргээр илэрч байгаа аж. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй омикроны шинэ хувилбарууд юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал маш хүнд байна. Дархлаа сэргээх нэмэлт тун хүндрэлээс сэргийлнэ. 2022 оны аравдугаар сараас 11- дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих гэх зэрэг дэглэмээ барихыг анхааруулж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ердийн горимоор үргэлжлүүлээчээ

Зочин
Зочин

Bugd maskaa zuuh heregtei dulaan ortol mask zuuhgui haniasan humuus gaduur zunduu uhamsargui bhin haniad ch ih bhad

Холбоотой мэдээ

Back to top button