НИЙГЭМНийгэм мэдээ

Тогтоол: 2023-2024 онд дунд, ахлах ангийнхныг үдийн хоолтой болгох заалтаа баллуурдаж, хугацааг нь тодорхойгүй болгожээ

Өчигдөрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын нэгэн тогтоолд өөрчлөлт орууллаа. Ямар өөрчлөлт хийснийг дараах харьцуулалтаас харна уу.

УИХ-ын 2019.05.30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1.2-т: "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны, дунд ангийн суралцагчдыг 2023-2024 оны, ахлах ангийн суралцагчдыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хамруулах" гэж заасан байдаг.

Дээрх тогтоолын заалтыг 2022.11.11-нд ингэж өөрчлөв: "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн, дунд болон ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үе шаттайгаар тус тус хамруулах."

Тогтоолд орсон өөрчлөлтөөс харахад дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар заасан хугацаагаа баллуурдан, тодорхойгүй болгожээ.

Өөрчлөгдсөн тогтоолыг 2023.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
11 сар 13, 2022 12:33

Бүх сурагчдыг үдийн хоолтой болговол төсөв хүндрэлтэй ийм үeд төрд хүнд байх болно бага ангийн хүүхдэд чанартайхан шиг хоол өгч байсан нь дээр боловуу.

Холбоотой мэдээ

Back to top button