СПОРТ

Б.Амина, Ү.Үүрийнтуяа нар Их мастер цолоо албан ёсоор гардан авлаа

Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Хан-Алтай” клубийн тамирчин, 21 настай Үүрцайхын Үүрийнтуяа, Дорнод аймгийн харьяат, “Их мастер” клубийн шатарчин, 18 настай Батцоожийн Амина нар өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн Их мастер цолны болзол хангасан билээ.

Тэд цолныхоо үнэмлэх, тэмдгийг албан ёсоор гардан авлаа. Тэдэнд цолыг нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, Дэлхийн шатрын холбооны төлөөлөгч (Fide delegate), Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар гардуулав.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button