СПОРТ

23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох бөхчүүд тодорлоо

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт боллоо.
Тэмцээнд нийт 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Б.Бямбадорж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, Н.Анударь, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргал, 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, Б.Хонгорзул, медальт М.Лхагвагэрэл, Ц.Чинзориг, Т.Мөнгөншагай, Х.Болортуяа, П.Отгонбаяр, Н.Загардулам, Д.Цогзолмаа, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Э.Бямбадорж, Б.Түмэнцогт, Э.Даваанасан, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд хүч үзсэн юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар (Хилчин), 61 кг-д Ц.Чинзориг (Хангай хүчтэн), 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн (хоёул Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бямбадорж (Алдар), 79 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 86 кг-д Г.Ганхуяг (МУБИС), 92 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 97 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс), 53 кг-д Н.Анударь (Хилчин), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 59 кг-д П.Отгонбаяр (Женко), 62 кг-д Х.Болортуяа (Аврагч), 65 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал (хоёул Алдар) жин тус бүртээ түрүүлж Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй боллоо.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-10 10:57

тэр зарга хийгээд байсан нөхөр явах эрхээ авч чадаагүй юм уу...Юун дэлхийн аваргад явах вэ

Д
Д
2019-10-10 11:11

Заргачид яасан юм бэ

Зочин
Зочин
2019-10-10 15:05

Нөгөө шүлсээ үсчүүлээд орилоод байсан бүдүүлэг аавтай уйлхай годгор заргач охин эрх авч чадаагүй юмуу.тэгээд юун насанд хүрэгчдийн дэлхийн аварга яриад солиороод байсын.Тэр нэг хэсэгтэй л Сумьяагийн гараас гарахгүй ээ.Сая Сумьяаг дэлхийн аваргад явсаны араас маш ихээр мессеж бичиж дарамт�##�ж байсан гэсэн.тэр охин цаашид өөдлөх ч гүй

Холбоотой мэдээ

Back to top button