Нийгмийн

МИК: Санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр ажиллах компани сонгон шалгаруулна

“МИК ОССК” ХХК нь “МИК Актив Гучин Хоёр” ХХК-иар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахтай холбогдуулан санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Хөндлөнгийн шинжээч нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах хэлцлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн шинжилгээнд дүгнэлт гаргах болон гүйцэтгэсэн шинжилгээний талаар тайлан бэлтгэж “МИК Актив Гучин Хоёр” ХХК болон түүний үүсгэн байгуулагч “МИК ОССК” ХХК нарт танилцуулах, тайлбар хүргүүлэх ажилбаруудыг гүйцэтгэнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэлцлийн хүрээнд хөндлөнгийн шинжилгээ гүйцэтгэх этгээд нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх бөгөөд зөвхөн доорх мэдээллээр хязгаарлагдахгүй.

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2-т заасан санхүү, аудитын зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Санхүүгийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Зээлийн хөрөнгө, зээлийн материал болон бондод санхүү, бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Санхүүгийн шалгуур хангасан эсэхэд хөндлөнгийн шинжилгээг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материал

  • Хамтран ажиллах санал
  • Үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Хөндлөнгийн шинжээчид тавигдах шалгуурыг хангасан талаар бичгээр баталгаажуулсан баримт. Үүнд:
  • СЗХ-нд бүртгэгдсэн эсэхийг нотлох баримтын хуулбар
  • Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн талаар сургалтад хамрагдсан эсэхийг нотлох баримтын хуулбар
  • Хөндлөнгийн шинжилгээ хийх үйлчилгээ, тайлан дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилгүй, зохих журмын дагуу гүйцэтгэх талаарх баталгааг албан тоотоор ирүүлэх

Материал ирүүлэх хугацаа, хаяг

Сонгон шалгаруултанд оролцохыг хүссэн албан байгууллага дээрх материалыг бэлтгэж, битүүмжлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15:00 цагаас өмнө “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн  Эрсдэлийн удирдлагын газарт болон [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Жич: “МИК ОССК” ХХК-иас зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан байгууллагад хариу мэдэгдэн хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг хүргүүлнэ.

Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол тус компанийн Эрсдэлийн мэргэжилтэн З.Бүжидлхам (цахим хаяг: [email protected]

Утас: 976-88074998, 976-11-328267 (ext. 842)-тай холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button